“Ядууст туслах олон улсын өдөр” тохиож байна

Бидний амьдарч буй дэлхий дээр нийт 6 тэрбум гаруй хүн амьдарч байна. Гэвч бүгдийнх нь амьдрал адил биш өөр хоорондоо асар их ялгаатай аж төрсөөр байгаа билээ. Хэдий дэлхий даяарчлагдаж байгаа ч баян, хоосны ялгаа туйлдаа хүртэл мэдрэгдэх болсон юм.

Somalia

Өнөөдөр буюу 12-р сарын 19-ний өдөр “Ядууст туслах олон улсын өдөр” тохиож байна. Энэ өдрийг Дэлхийн хамтын нийгэмлэгээс анхлан санаачилсан бөгөөд НҮБ-аас 2000 оноос эхлэн ядуурлыг зогсоох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсон байна. Гэвч дэлхий нийтийн ядуучуудыйн тоо буурахгүй өссөөр байгаа ба өдгөө дэлхийн хүн амын хагас тэрбум гаруй нь ядуу зөдүү амьдарч байна. Ялангуяа дэлхийн буурай хөгжилтэй Африк болон Ази тивийн улсуудад байгаа аж.

Тиймээс дэлхийн улс орнууд эл өдрийг угтан ядуучуудад туслах зорилгоор хоол хүнс, хувцас хунар болон мөнгөн хандив цуглуулж ядууст тараадаг байна. Мөн хүмүүнлэгийн байгууллагууд хүмүүсээс цугларсан эд зүйлс, хоол хүнсийг ядууралд нирвэгдээд буй улс орон руу илгээдэг ажээ.

Та ч бас өнөөдөр өөртт илүү байгаа зүйлээ амжиргааны түвшин доогуур хүмүүст хандивлаарай. Мөн гудамжинд дуу дуулж, мөнгө гуйн суугаа балчирхан хүүхдүүд болон насанд хүргэчдэд халаасны мөнгөнөөсөө өгөхөө мартав аа!

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …