“Нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх “Нүүрс-Пиролизийг үйлдвэр” төслийн хувийн хэвшлийн түншлэгчтэй хэлэлцээ хийж, сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулах ажлын хүрээнд төслийн санал хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт хаагдлаа. Ажлын хэсгийн зүгээс төслийн санал хүлээн авсан талаарх, мөн тогтоосон хугацаанд санал ирүүлсэн оролцогчдын нэр, саналын бүртгэл болон холбогдох бусад мэдээллийг танилцуулна.

Энэхүү төсөл нь Багануурын уурхайг түшиглэн “Нүүрс-Пиролизийн үйлдвэр” төслийг хэрэгжүүлсэнээр  Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой.

Тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх сонирхолтой дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, EPC гүйцэтгэгч,  санхүүгийн байгууллага болон консорциумуудын оролцох сонирхлыг (Letter of Interest, LOI) 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авсан бөгөөд 9 аж ахуй нэгж сонирхлоо илэрхийлсэн: Үүнд

  1. “Хөх Дөл Технологи Байгаль Орчныг Хамгаалах” ХХК
  2. China National Chemical Engineering Sixth Construction Co., Ltd
  3. ”Hulegu mines” Co.,LTD
  4. “Sedin engineering” Co., Ltd
  5. “Чандмань төгөл” ХХК
  6. “Люксдаймонд” ХХК
  7. “DR.AZ.GROUP.CO.,LTD
  8. “Ганбүрд” ХХК
  9. “Sanjiang Shenmu Coal Chemical industry” LLC

Дээрх аж ахуй нэгжүүдээс тогтсон хугацаанаас өмнө буюу 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагаас өмнө “Sedin engineering” Co., Ltd, “Хөх Дөл Технологи Байгаль Орчныг Хамгаалах” ХХК-ууд тус тус саналаа ирүүллээ.

Төслийн саналын иж бүрдэл, хүчинтэй байдал, үндсэн шаардлага, техникийн болон санхүүгийн саналын агуулгыг ажлын хэсэг дараагийн шатанд батлагдсан аргачлал, шалгуур үзүүлэлт болон үнэлгээний дагуу хянан үзэн үнэлж, хэлэлцээрийн холбогдох баримт бичгийн дагуу тогтоосон хугацаанд төслийн санал ирүүлсэн оролцогчидтой түншлэлийн гэрээ болон холбогдох бусад гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээрийг эхлүүлнэ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон …