Цангис жимс биен дэх хорт бодисыг хамгийн сайн гадагшлуулдаг

85520.jpgЦангис жимс нь ашиг тустай байгалийн антибиотек. Саяхан хийсэн судалгаанаас үзэхэд цангис нь зөвхөн антибиотикийн үйлчилгээг нэмэгдүүлэхээр барахгүй байгалийн гаралтай, хүчтэй антибиотик  болох нь тогтоогджээ.  Цангис жимсний найрлагаараа  улаан дарсны адил нэр хүндтэй болж антиоксидантын (биенд байгаа хорыг гадагшлуулах) бүх амжилтыг эвдсэн байна.

Израиль, Америкийн эрдэмтэд энэ шидэт жимс нь эмийг орлох чадалтай гэдэг дүгнэлтэнд хүрснээр барахгүй ялангуяа бөөр болон шээсний замын үрэвсэлт өвчинд илүү сайн үр дүнгээ өгдөг гэдгийг баталжээ. Шинжилгээ судалгааны дараа шинэ цангис жимсний шүүс нь бугшиж үүрлэсэн хортой нянг гадагшлуулдаг полифенийн  бүлэгт хамаарах биологийн өндөр чадвараараа эрдэмтэд болон эмнэлгийн ажилчдаас өндөр үнэлэлт авав.

Цангис нь Е витаминээс 50 дахин хүчтэй учраас шээсний замын үрэвсэлт өвчний нянд үржих боломж өгдөггүйгээс гадна үхэлд хүргэх бусад аюул хөнөөлтэй нянг биеэс гадагшлуулдаг ажээ. Иймээс үрэвсэл эдгэж биеийн эрүүл мэнд хурдан сэргэдэг байна. Энэхүү жимс нь химийн гаралтай эм хэрэглэх үед ямар ч дагалдах нөлөө үзүүлэхгүйгээр өвчнийг эмчилдгээс гадна хоргүйжүүлэх чадвар нь гэмтсэн эд эсийг сэргээж, хөгшрөлт болон хорт хавдраас урьдчилан сэргийлдэг ажээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …