Кофе эрчүүдийн үр тогтоох чадварыг бууруулдаг

imagesОрчин үеийн эрчүүдийн дийлэнх нь маш завгүй, амьдралын тун эрчимтэй хэмнэлтэй болсон билээ. Бүгдийг амжуулж, сэргэлэн цовоо байхын тулд тэд кофе юм уу кофеин агуулсан ундааг олноор уудаг болсон. Гэтэл тэдгээрийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй юм. Ялангуяа эрчүүд. Учир нь, кофе тэднийг үргүйдэлд хүргэх аюултай гэнэ. Үүнийг АНУ-ын эрдэмтдийн явуулсан шинэ судалгааны ажил харуулав.

Эмч нар судалгаанд сайн дураар оролцсон 2500 эрийн үрийн шингэнд судалгаа хийжээ. Тэгтэл уг шингэний чанарт кофеин огт нөлөөлдөггүй нь тодорсон аж. Харин эр бэлгийн эсийн тоо түүнийг хэрэглэвэл багасдаг гэнэ. Эрүүл саруул эрэгтэйн нэг грамм үрийн шингэнд 50 сая гаруй ширхэг бэлгийн эс байдаг юм. Гэтэл кофег өдөрт хагас литр хүртэл хэмжээгээр уудаг эрчүүдийн хувьд энэ үзүүлэлт нэг граммд 35 сая ширхэг байдаг дүн мэдээ гарчээ.

Судалгааны үр дүн эрдэмтдийг түгшихэд хүргэсэн байна. Хэрэв байдал цаашид ийм маягаар үргэлжилвэл эрчүүд олноороо үргүйдэлд орох аюултай гэж тэд үзэв. Тиймээс эмч нар үр хүүхэдтэй болоогүй залууст кофе бага ууж, дасгал сургуулилт хийж, согтууруулах ундаа болон тамхийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байгаа юм.

mglradio.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …