Өнөөдөр болох үйл явдлууд

Монгол ньюсд:

12.00 цагт БНХАУ-ын ЭСЯ, ШУАийн Олон улс судлалын хүрээлэн хамтран “БНХАУ дахь шинэтгэл, нээлттэй бодлогын гүнзгийрэлт, Монгол-Хятадын харилцааг хөгжүүлэх шинэ боломж” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.30 цагт Дархан-Уул аймгийн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнөөс өлсгөлөн зарлах талаараа мэдээлэл хийнэ.

Бусад:

– Зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хаягаар зөрчлийг баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлж байгаа. Торгуулиа барагдуулаагүй иргэдэд 2014 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн жолоодох эрхийг хасах хүртэлх арга хэмжээ авахаар боллоо. Сэтгүүлчид та бүхэн  12.20-ны 09:00 цагт Замын хөдөлгөөний удирдлагын төвд болно.

– 09.00 – 13.00 цагийн хооронд ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвийн “Б” танхимд “Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах боломж” сэдэвт чуулган болно.

– Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн зургадугаар хуралдаан  10:00 цагт болох юм байна. Тус хурлаар 2013 оны төсөв зарцуулалт, 2014 оны төсөв батлах, 2014 оны иргэнд газар олголтын талаар хэлэлцэх ажээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн ИТХ-ын цахим хуралдааны танхимын нээлт Хан-Уул дүүргийн есөн давхарт болно.

– 1991-1994 оны хооронд тэтгэвэрт гарсан 4 ба түүнээс олон хүүхэдтэй эхчүүдэд ажилласан жилээ нөхөн тооцуулахтай холбоотой хэвлэлийн бага хурал 11:00 цагт Төрийн ордны Г танхимд болно.

– Өөрсдийнхөө үйл ажиллагаа болон бараа бүтээгдэхүүнээ №1 гэж зарлагсад болон бидний хэрэглэж байгаа усыг бохир хэмээн сурталчлан бараа бүтээгдэхүүнээ зарж байгаа компанийн талаар 11.00 цагаас ШӨХТГ-т мэдээлэл хийнэ.

– Охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэлийн асуудал сүүлийн үед хурцаар тавигдаад байгаа билээ. Ойр ойрхон эмэгтэйчүүдтэй холбоотой аймшигт хэрэг гарсаар байгаа юм. Үүнд төр засаг анхаарлаа хандуулах цаг нэгэнт болсон гэдгийг ард иргэд анхааруулж буй. Ялангуяа үндэсний хэмжээнд энэ асуудлыг анхаарахгүй бол туйлдаа хүрэхээр байна. Тиймээс Ерөнхийлөгчид хандаж энэ асуудлыг тавьсан хүмүүс олон бий. Тэгвэл өнөөдөр 11:00 цагт Төрийн ордны Иргэний танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар” хэлэлцүүлэг хийхээр болсон байна.

– 11.30 цагаас  Үндэсний мэдээллийн төвд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хамт олон,Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран хууль бусаар томилогдсон Ч.Энхбаяр даргын булхайт үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …