Мэдээлэл технологийн инновацийг дүрсэлсэн “Уран зургийн уралдаан” зарлалаа

Мэдээллийн технологийн үндэсний паркаас инкубаторын орчинг тохижуулах зорилгоор мэдээллийн технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, монголын програм хангамжийн салбарын ирээдүй, инкубац, МТ-ийн инновацийг дүрсэлсэн уран зургийн уралдаан болох гэж байна.

Уралдааны бүтээлийг “Мэдээллийн технологийн ертөнц, хөгжлийн ирээдүй” сэдвийн хүрээнд авах бөгөөд мэдээллийн технологийн хөгжил, ирээдүйн чиг хандлагыг зөгнөсөн сэдвээр буюу хиймэл оюун ухаан, I-Robot гэх мэт зүйлсийг оруулж, монгол хүний амьдралын бүхий л хүрээнд мэдээллийн технологийн ололт амжилт хэрхэн тусч байгааг илэрхийлсэн байх ёстой юм байна.

Уг уралдааны гол зорилго нь уран зураг сонирхогч хүүхэд залуусын авъяасыг нээн илрүүлж, уран зургаар дамжуулан мэдээллийн технологийг сурталчлахын зэрэгцээ энэ салбарын ололт амжилт, хөгжлийн чиг хандлагыг нь уран сэтгэмжит дүрслэлээр илэрхийлэхийг зорилготой аж. Уралдаанд оролцох уран зургуудыг ирэх сарын 2-7-ны өдрүүдэд хүлээн авч, шилдгүүдийг шалгаруулах юм байна.

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …