Таны уур хүрч, сэтгэл санаа чинь тогтворгүй байгаа бол…

bb5caecbac50a824bigТаны амьдралын хэлбэр, стресс, биеийн болон оюуны, сэтгэл хөдлөлийн хэт ачаалал энэ бүгдээс болж мэдрэлийн систем сэтгэцийн тэнцвэрт байдалд өөрчлөлт гардаг. Энэ нь таны биед магни дутагдаж байгаагийн илрэл юм байна. Магнийн дутагдлын гол шалтгаан нь амьдралын хэв маяг өөрчлөгдсөн мөн хэт ачаалалтай байдгаас гадна жижиглэсэн хүнсэнд дурлах, зүй бус хооллолт зэрэг нь байдлыг улам гүнзгийрүүлдэг байна. Магнийг юунаас олж авах вэ? Магни нь биед нийлэгждэггүй бөгөөд түүний нөөц нь хоол хүнсээр нөхөгдөж байдаг. Магнийн гол эх үүсвэр нь хүнсний хивэг, халва, самар, далайн бүтээгдэхүүнүүд юм. Гэвч манайхан далай гаралтай зүйлийг өдөр тутмын хоол хэрэглээд байдаггүй тул дутагдалд орох нь амархан байдаг байна. Магни нь том хүнд хоногийн 280мг байдаг. Гэвч энэ нь нэмэгдэж ч болно. Жишээ нь: стрессийн үед магнийн ялгаралт ихэсдэг учир дутагдалд ордог. Магнигүйгээр бидний мэдрэлийн системийн стресстэй хийх тэмцэл нь улам мууддаг. Стресс их бол магни бага, магни бага бол стресс их байдаг байна. Жирэмсэн болон хөхүүл үед магнийн хоногийн хэрэгцээ нэмэгдэж 300-500мг болдог. Магнийн дутагдлыг витамин В6-ын дутагдал байнга дагалдаж байдаг. Витамин В6 нь магнийн шимэгдэлтийг сайжруулдаг учир магнийг нөхөхийн тулд витамин В6-тай хамт хэрэглэвэл илүү үр дүнд илүү хүрдэг. Магни нь таны биед зайлшгүй чухал шаардлагатай элемент юм. Магни нь эсийн доторхи чухал иодуудын нэг бөгөөд бараг 300 гаруй ферментийн идэвхижүүлэгч болдог. Хүний мэдрэлийн эс магнигаар элбэг байдаг бөгөөд магни нь сэтгэл санааны тогтвортой байдлыг хангаж өгдөг байна. Магни нь хамгийн түрүүнд мэдрэлийн систем болон сэтгэцийн тэнцвэрт байдалд нөлөөлдөг. Дутагдалд орсон үед хэвийн бус үргэлж цочих, ууртай болох, сэтгэл санаа тогтворгүйжих, амархан ядрах, нойр тасалдах, айдас түгшүүр илрэх шинж тэмдэг гардаг. Сарын тэмдэгийн мөчлөгийн үед гормоны хэлбэлзэлтэй холбоотойгоор эмэгтэйчүүдэд дутагдалын шинж илэрдэг. Зөвхөн магни нь л эмэгтэй хүний гормоны өөрчлөлтөнд тэсвэртэй байлгаж чаддаг байна. Магни нь эмийн сангуудаар худалдаалагдаж байгааг хэлэх нь зөв болов уу. Магни-В6 бэлдмэлийг хоёр долоо хоногоос багагүй хугацаагар хэрэглэвэл цочромтгой, уур уцаартай болох мэдрэлийн ядаргаа, булчин өвдөх, шөрмөс татах зэрэгт тустай. Тайван байдал нь танд аз жаргалын авчирна гэдгийн санаарай.

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …