Монголчуудын дунд түгээмэл тохиолддог өвчнүүдийн нэг бол бөөрний өвчин юм. Эмч нар бөөрийг “дүлий” эрхтэн гэж нэрлэдэг нь учиртай. Бөөрний өвчин хүндэртэл тэр бүр биед төдийлөн өвдөж мэдэгддэггүй, харин бусад эрхтний өвчин мэтээр илэрдэг ажээ. Дараах тохиолдлууд нь бөөрийг өвчлүүлэх гол шалтгаанууд болдог гэнэ. Ямартай чулиралд юмуу хагас жилд нэг удаа бөөрөө эмчид үзүүлжбайх нь тустай.
- Амны хөндийн эрүүл мэнд муу байх /ялангуяа бага насны хүүхдийн шүд, буйл, амны хөндийн салстын өвчин, эмгэгийг эмчлэхгүй байх./
- Амьсгалын дээд замын цочмог болон архаг өвчнүүд, гүйлсэн булчирхайн үрэвслүүд, ангина, томуу, аденовирус
- Хүүхдийн халдварт өвчнүүд/корь, салхин цэцэг, гахайн хавдар, улаанууд /
- Системт холбох эдийн өвчнүүд болон уушигны хатгалгаа, идээт өвчин, диабет, сүрьеэ, тэмбүү, элэгний өвчнүүд
- Шээсний замын үйл ажиллагааны хямрал болон шээс ялгарах процесст саад бэрхшээл байгаа үед бөөр давсганд чулуу үүсэх
- Төрөлхийн янз бүрийн гажиг, нарийсал, түрүү булчирхайн үрэвсэл болон хавдар гэх зэрэг болно.
- Таазны хөндийн зарим эрхтнүүдийн үрэвслүүд нөлөөлдөг.
- Шээс бэлгийн замын халдварт өвчний үрэвслийн үед/өндгөвчний үрэвсэл, вульвовагинит, цистит,/
- Дороосоо байнга даарч хөрөх, усан дотор олон цагаар ажиллах
- Амьдралын буруу хэв маяг, хэт ядрах, буруу хооллолт, даарах, өвчин намдаах болон бусад бөөрөнд гаж нөлөөтэй эмийн бэлдмэлийг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх зэрэг эмийн зохисгүй хэрэглээ, согтууруулах төрлийн зүйлс хэрэглэх гэх мэт янз бүрийн шалтгаанаас хамаарч хүний биеийн ерөнхий эсэргүүцэл болон бөөрний өөрийн дархлалын үйл ажиллагаа хямарч мууданаас таны бөөр өвчилдөг.
Хэрэв эдгээр өвчний шинжүүд таньд илэрч байсан бол мэргэжлийн эмчид хандаж үзүүлэхэд гэмгүй юм.