1.Эцэг,эхчүүдэд
- Таныг ажил ихтэй завгүй байх хооронд таны хүүхэд болохгүй хүмүүст уруу татагдаж,орчин тойрноосоо буруу үлгэр жишээ авж байгаа юм биш биз
- Таны үр хүүхдийнхээ төлөө худалдан авж өгсөн ухаалаг гэгдэх тэрхүү гар утсаар чинь таны хүүхэд интернет гэх ашигтай боловч сайн,муу,садар самуун бүхий л мэдээллээр дүүрсэн тэр том орон зайд чөлөөтэй нэвтэрснээр өөрийн хүмүүжил болон хичээл номд хэрэгтэй мэдээллийг олж авч,ашиглаж чадаж байгаа болов уу?
- Интернетээр дамжуулан төрөл бүрийн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсээс өөрсдийгөө бүрэн хамгаалж чадаж байгаа болов уу?
- Гэнэн бас сониучхан зандаа хөтлөгдөн бусдыг дууриаж тамхи,архи гэх мэт хорт зүйлүүдэд уруу татагдаж байгаа юм биш биз?
- Таны хүүхэд хичээлээ таслан бусад олон айлын хүүхдүүдийн адилаар компьютэр тоглоомын газар өдрийг өнгөрөөж байгаа юм биш биз?
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү!