21 мянгыг энэ сард нөхөн олгоно

hunii-hugjil-san “Хүний хөгжил сан”-гаас 2010-2012 онд сар бүр олгосон 21000 төгрөгийг авч амжаагүй иргэдэд энэ сард  нөхөн олгохоор болжээ.

Тус сангийн орлогын ихэнхи буюу 70 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдүүлдэг байна. Тиймээс одоо ид уул уурхайн салбарын ажил эхэлж “Хүний хөгжлийн сан”-д мөнгө төвлөрөх боломжтой болсон тул Сангийн сайдын баталсан төсвийн хуваарьт иргэдийн хишиг, хувийг зургадугаар сард нөхөж олгохоор баталсан байна.  Хишиг, хувиа аваагүй иргэдийн судалгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж зургадугаар сарын эцэс гэхэд санхүүжилтийг хийхээр болжээ.

Дашрамд дурьдахад, Хүний хөгжил сангийн энэ оны төсөвт өмнө нь иргэд бэлэн мөнгөөр сар бүр олгож байсан 21 мянган төгрөгийн үлдэгдлийг нөхөж олгоход зориулан нийт 32 тэрбум төгрөг батлагдсан аж.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэхийг даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хүүхдийн …