Сүүг хэтрүүлэн хэрэглэвэл таны наснаас хороодог

imagesСүүний хэрэглээ үхэлд хүргэх магадлалтай гэдгийг эрдэмтэд батлав. Сүү хамгийн ашиг тустай зүйлд тооцогддог байсан ч эрдэмтэд сүүнд дэндүү их кальци агуулагддаг учраас тэр нь хэтэрвэл зүрх, судасны тогтолцоонд сөргөөр нөлөөлөх аюултай гэдгийг тогтоожээ. Өдөрт 1.4 мянгаас дээш миллиграмм кальци хэрэглэдэг эмэгтэйчүүд өөд болох магадлалаа нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтдийн явуулсан судалгааны ажил харуулсан байна. Мөн хүүхнүүд өдөрт 600 миллиграммаас бага хэмжээний кальци хэрэглэвэл бас үхэлд хүрэх аюултай гэнэ.

Кальциг хэтрүүлэн хэрэглэвэл уг бодис бие махбод дотор шингэж амжихгүй агаад энд тэнд агуулагдсанаар бие махбодын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг аж. Жишээ нь, кальци шээсэнд ихээр агуулагдаж байвал бөөрний чулуутай болох магадлал нэмэгддэг байна. Энэ аюулыг багасгахын тулд эрдэмтэд D аминдэмийг ихээр хэрэглэхийг зөвлөж байгаа юм. Энэ аминдэм кальцийг биед шингэхэд тус болдог гэнэ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд НИТХ-ын Зөвлөлийн гишүүд хуралдлаа

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд боллоо. НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн харьяа …