Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

– 11.00 цагт Монгол ньюсд Найз залуудаа зодуулж амиа алдсан охины ар гэрийнхэн хэвлэлийнхэнд хандлаа.

– 10.00 цагт Хараагүйчүүдийн үйлдвэр дээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд нөхөн үржихүйн сургалт явуулна.

– НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Гэр хорооллын хөгжлийн дэмжих хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагт болно. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн санаачилгаар Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн 45 хүүхэдтэй НИТХ-ын Төлөөлөгчид уулзан, бэлэг гардуулна.

– 11.00 цагт Зам тээврийн яаманд ”Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

11 цагт УЕПГ-ын хурлын танхимд Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн зарим хэргийн талаар мэдээлэл хийх тул эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 94949458

– Сүхбаатар дүүргийн VII хорооны ЗДТГ-аас СӨХ-үүдийн холбоотой хамтран ”Цэвэрч орц” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр жижүүр болон СӨХ-ийн ажилчдад амьдрах ухааны лекц хүргэж шагнал гардуулах юм байна.

index

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …