Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

09:00 цагаас Хангарьд ордны 14 давхарт НИТХ-ын энэ оны отгон хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн Өмчийн талаар баримтлах бодлого, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 325044

– 10:30 цагаас Авлигатай тэмцэх газар хэвлэлийн бага хурал хийнэ.

11.00 цагт шинэчлэгдэн хэвлэгдсэн Монгол Улсын Улаан номын нээлт Цаг уур, орчны шинжилгээний газарт болно.

– 11.00 цагт Монгол ньюсд Дуучин Чойжоогийн CD-ний баярын тоглолтын талаар ерөнхий зохион байгуулагч “Монгол масс медиа” группээс мэдээлэл хийнэ.

– Эх орны хишиг нэг сая төгрөг үү эсвэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ний 1072 ширхэг хувьцаа юу? гэдгээ та шийдсэн үү?. Эх орны баялаг, Уул уурхайн баялгийг иргэдэд тэгш шударгаар хуваарилсан шийдвэр гарсан боловч хэрэгжилт муу байгаа. Энэ хэрэгжилт нь иргэдийн мэдлэг мэдээлэл, сонголтоос 100 хувь хамааралтай. Иймд хувьцаа, хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалтыг “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” Хэвлэлийн хүрээлэнд 2013.12.26-д 11:00 цагт хийнэ.

12:00 цагаас амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулсан “Харшийн сүлд модны наадам” Монголын хүүхдийн ордонд  болно. 

12.00 цагт  Шинээр мэндэлсэн 4 ихэр хүүхдэд “Алтан түлхүүр” хүүхдийн хадгаламж нээлээ. Хадгаламжийг Хүүхдийн төлөө сангаас олгож байгаа бөгөөд хадгаламжийг гардуулах ажиллагаа Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болно.

14:00 цагт Эрүүл мэндийн салбарын нийслэлийн шилдэг эмч, ажилтнуудын шалгаруулж, урамшуулах үйл ажиллагаа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  болно.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …