Шинэ гавьяатууд төрлөө

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч  зарлиг гаргаж боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, байгаль орчин,  харилцаа холбоо, эрүүл мэнд, аж үйлдвэр, хууль эрх зүйн  салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст Монгол Улсын гавьяат цол, одон, медаль хүртээлээ.

Монгол Улсын гавьяат багш цолоор “Ач” анагаах ухааны дээд сургуулийн зөвлөх багш Лодонгийн Галцог, Төв аймгийн Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Шонхорын Мөнхбат, МУИС-ийн философийн тэнхимийн тэргүүлэх профессор Цэдэндагвын Гомбосүрэн, МУИС-ийн улс төрийн тэнхимийн профессор Цэрэнгийн Ганболд нарыг,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Монголын Арьс ширний үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Мэндбаярын Бат-Очирыг,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор Байгаль орчны мэдээллийн төвийн зөвлөх Замбын Батжаргалыг,

Монгол Улсын гавьяат холбоочин цолоор Цэвэгийн Мятавыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор “Монинжбар” ХК -ийн гагнуурчин Шаравын Нямдоржийг,

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Жудо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Дашдаваагийн Амартүвшин, Чөлөөт бөхийн Улсын шигшээ багийн тамирчин Ганзоригийн Мандахнаран, Жудо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Мөнхбатын Уранцэцэг нарыг,

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор “Автобус нэг” ОНӨҮГ-ын жолооч Буянтогтохын Оюунбаатарыг,

Монгол Улсын гавьяат хуульч цолоор Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Жамцын Яринпилийг,

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор ХХЕГ-ын  Хилийн цэргийн түүхийн секторын судлаач Эрэнцэнгийн Лувсанбалданг,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор УДБЭТ-ийн балетийн гоцлол бүжигчин Чойжилсүрэнгийн Ганчимэг, Кино урлагийн дээд сургуулийн уран чадвар тайзны ярианы багш Шатарын Цэцэг нарыг,

Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн тэнхимийн эрхлэгч Нянрагийн Пүрэвжавыг,

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУТИС-ийн ҮТДС-ийн нэхмэлийн хүрээлэнгийн ноос ноолуур судлалын эрдэм шинжилгээ инновацийн төвийн захирал, доктор профессор Гонгорын Надмид, МУИС-ийн зөвлөх профессор, Монгол судлалын хүрээлэнгийн захирал Цэвэлийн Шагдарсүрэн нарыг,

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Жалхаагийн Купул, Эм бэлтгэн нийлүүлэх Чигатусин фармийн  эм зүйч Авирмэдийн Ламжав нарыг,

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗХЖШ-ын  Цэргийн дайчилгааны  хэлтсийн дарга Шаравсамбуугийн Ганбатыг,

Алтан гадас одонгоор Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны өндөр настан Гэндэнгийн Даандайг,

Цэргийн гавьяаны одонгоор СБД-ийн ЗДТГ-ын Цэргийн штаб сургалт иргэний хамгаалалт, төлөвлөлт сургалтын офицер, дэд хурандаа Рашдэлэгийн Цэрэндагвыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн нэгдүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Дамжингийн Цэрэнлхамыг,

Цэргийн хүндэт медалиар Хил хамгаалах ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Амгаланбаатарын Эрдэнэчимэгийг,

Шударга журам медалиар ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Аврах багаж, хэрэгслийн техникч, ахлах ахлагч Бүжийнэгийн Цэрэнчимэдийг тус тус шагнаж, Монгол Улсын Ерөнхийлөгч шагналыг гардуулан өгөв.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …