Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

– 09:00 цагт Архивын ерөнхий газар, ССАЖЯ хамтран Үндэсний эрх чөлөөний өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Туушин зочид буудалд эхэлнэ.

– Эрчим хүчний салбарын шилдэг бүтээн байгуулалт, шилдэг оюуны бүтээл, шилдэг инженер, шилдэг засварчин зэрэг номинацийн эздийг тодруулах ёслол 10:00 цагт Эрчим хүчний яамны байранд болно.

– 10.00 цагаас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөгийг зохион байгуулна. Болох газар: Таван шарын “Өнө Энх” өрхийн эмнэлэг. Холбогдох утас: 99125511 Сайнтөгс

– Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан өдөрлөгийн арга хэмжээг өөрийн байран дээо 10.00 цагаас зохион байгуулна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

– 11:00 цагт УЕП-ын дэргэдэх зөвлөлийн хуралдаан УЕПГ-ын хурлын танхимд болох бөгөөд зөвлөлийн хурлаар хэлэлцэж буй асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
Холбоо барих утас:94949458, 88229458
УЕПГ-ын ХМОНХАлба

– Үндэсний төв архивын танхимд өнөөдөр 11:40 цагт “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэнд холбогдох архивын баримт” үзэсгэлэнгийн нээлт болно. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно.

– 16.30-д МҮЭСТО-нд Хөдөлмөрчдийн сүлд модны наадам болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар оролцоно. Холбоо барих:99027019

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …