НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” MON/13/201 төслийн “Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх нь” бүрэлдэхүүн хэсгийг ҮСХ хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн “Орон нутгийн статистикийн чадавхийг бэхжүүлэх нь” бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь орон нутгийн бие даасан байдлыг хангах статистикийн үйлчилгээ бий болгох үзүүлэлтийн хүрээг тогтооход чиглэж байгаа юм.
Төслийн зорилгыг хэрэгжүүлэх дараах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Үндэсний зөвлөхүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна. Үүнд:
- Үндэсний зөвлөх 1. Судалгааны мэдээлэл боловсруулах, үр дүнг гаргах
- Үндэсний зөвлөх 2. Судалгааны мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх,
- Үндэсний зөвлөх 3. Макро эдийн засгийн статистикийн чиглэлээр зөвлөгөө өгөх,
- Үндэсний зөвлөх 4. Хүн ам, нийгмийн статистикийн чиглэлээр зөвлөгөө өгөх.
Ажил гүйцэтгэх хугацаа:
Үндэсний зөвлөх 1 ба 2 тус бүр 1 сар
Үндэсний зөвлөх 3 ба 4 тус бүр 3 сар
Дэлгэрэнгүй мэдээлллийг ЭНД ДАРЖ авна уу.