Нарангийн энгэрт 2-догч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж байна

eea8ddad2e0dfffebigХогны уутыг дахин боловсруулах чиглэлээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр “ТЧМ”, “Сан –Оргиу” ХХК 2-догч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж байна. Тухайлбал тус холбоо нь төвлөрсөн хогийн цэгүүд дээр очиж байгаа дахин ашиглаж болох гялгар уут, хуванцар эдлэлийг “ТЧМ” ХХК-д нийлүүлж байна. Тус компани нь хог хаягдлыг  дахин боловсруулж траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа, замын тумба зэргийг үйлдвэрлэж байна.

“ТЧМ” ХХК нь Төмөр замын хэрэг эрхлэх газарт гэрээний дагуу 3000 ш төмөр замын хориг хашааны шон, Багануур дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд 1000м хашаа, Борнуурын автозамд 360ш тумба, ОСНААУГ, Атмор ХХК-д нийт 1000ш траншейны таг нийлүүлсэн байна. Мөн УБ хотын ЗАА захиалгаар Энх тайвны гүүрний өгсөж буух хэсэгт байрлуулах 400м хашаа нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр ажиллажээ.“Сан оргиу” ХХК нь 2013 онд нийт 350тн гялгар уутыг дахин боловсруулж 350ш сандал, 580ш траншейны таг, 1200 гаруй төмөр замын шон, ногооны торон хашаа 8600ш, замын тумба, хурд сааруулагч зэргийг үйлдвэрлэж төр, хувийн хэвшлийн байгууллагуудад нийлүүлж эхлээд байна.  Улаанбаатар хотын ЗАА-аас “Хог хаягдлын шинэ менежмент” гэсэн цогц бодлого гарган хэрэгжүүлж байгаа бөгөөд хоггүй хот болохын язгуур үндэс нь хогийг үүссэн цагаас нь эхлээд дарж булах хүртэл бүхий л шатанд буцаан хэрэглэж болох зүйлсийг баялаг болгон ашиглаж, эцсийн шатанд үлдсэн хогийг дарж булдаг тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.  Өнөөдөр айл өрхүүдэд нэг төрлийн уутанд хогийг хийлгэж байгаа бол тодорхой хугацааны дараа ангилан ялгах зориулалт бүхий уутыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …