2014 онд агуу зөгнөгчдийн зөгнөлөөр

images (1)2014 онд биднийг агуу их хямрал хүлээж байна. Түүнчлэн цэргийн зөрчил­дөөн хурцадна хэмээн нэрт зөнч Павел Глоаб баталжээ. Энэ бүхэн ирэх оны хаврын эхэн сараас буюу Сочигийн олимп дуусмагц эхлэх гэнэ.

Глобагийн зөгнөл ёсоор дорнын олон оронд хувьс­галт хөдөлгөөн өрнөж, Йе­мен, Сири улсууд үүнд хам­гийн ихээр нэрвэгдэх аж. Иранд дайн дэгдэж, дэлхий даяар террорист халдлага идэвх­­­­­жинэ.

Эдийн засагт үргэлжилж буй хямрал улам даамжирч, аливаа зүйл үнэгүйдэж, 2015 он гэхэд ам.долларын ханш бүрмөсөн унана. Түүнч­лэн морин жилд нефтийн үнэ унах төлөвтэй. Энэ нь хар алтны олборлолт, экс­пор­тоор амь зуудаг улс ор­нуу­дын эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

Үүнээс гадна 2014 оны зун онгоцны осол, газар хөд­лөлт, үер, цунами болон бай­галийн бусад гамшиг олон то­хиолдоно. Гэхдээ ирж буй онд эрдэмтэд хорт хавд­­­рын эм гарган авч, сансар судлаачид XXI зууны гол сенсаци болох томоохон нээлт хийх нь ээ.

Бас морин жилд хувийн харилцаа нэгдүгээрт та­виг­­дах ёстой гэдгийг анхаа­­раа­­­­рай. Тиймээс хүн бүр за­яа­­ны ханьтайгаа учрах ма­гад­­лалтай гэсэн үг. Мөн эх­­­нэр, нөхрийн харилцаа бат бэх байна.

Ирэх онд шинжлэх ухаа­ны үйл ажиллагаа явуу­­лах, аж үйлдвэрлэлийг хөгжүү­лэх, судалгаа, туршилт шин­жилгээ хийх зэрэг мэдлэг ху­римт­луулах, сэтгэн бодох бүхий л үйл ажиллагаанд таа­ламж­тай. Харин улстө­рийн амьдрал тайван бус байх учраас удирдлагууд байн­­­га солигдоно.

Гэхдээ зөн билэгчид, одон орон судлаачид 2014 оны талаар янз бүрийн зөг­нөл хэлжээ. Жишээлбэл зөнч Сергей Смирновын хэлс­­­нээр өмнөхөөс ч илүү аюул­­тай шувууны ханиад дэг­­дэж, Сочигийн олимп хойш­­­логдож болзошгүй гэнэ. За­­­рим нь мөстлөгийн үе ирж буй талаар ярьжээ. Өнгөрсөн жи­­лүүдийн адил манай га­рагт хар шуурга дэгдэж, их хэмжээний аадар орж, га­зар хөдөлж болзошгүй юм байна. Ялангуяа энэ нь Номхон далайн эргээр орш­­дог улсуудад илүүтэй мэдрэг­дэнэ.

Америкийн алдарт зөнч Эдгар Кейсигийн хэлс­нээр 2014 онд дэлхийн хүн төрөлх­­төн харь гарагийн­хан­тай хол­боо тогтоож, “цаг хуга­цаагаар хэсүүчлэгч” эв­сэлд нэгдэнэ. Тэрээр ирээ­­дүйн бай­гууллагын бэл­гэд­­лийг дун­даа тунгалаг бөм­­бөлөг агуул­­сан эрэгтэй, эмэг­­­тэй хү­нээр дүрсэлжээ.

Харин Болгарын зөнч Ванга 2014 оны талаарх зөг­нөлдөө илт алдаа гаргажээ. Тэрээр ирэх жил дэлхийн гуравдугаар дайн дуусна гэжээ. Дэлхийн гуравдугаар дайн түүний хэлснээр 2010 оноос эхэлсэн бөгөөд хими, цө­мийн зэвсэг ашигласан, томоохон хэмжээний гамшиг да­гуу­лах ёстой байжээ. Азаар энэ зөгнөл биеллээ олоо­­гүй юм.

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …