М.Уранцэцэг болон ихрүүдийн аавд магистрт суралцах эрхийн бичгийг өнөөдөр гардуулна

Шинэ оны өмнөхөн Монгол улсад анх удаагаа 4 ихэр хүүхэд эсэн мэнд мэндлэсэн билээ. Тиймээс эл баярт явдалд Монгол хүн бүр баярлаж, ихрүүд болон тэдний эцэг эхэд тусламж үзүүлж байна. Үүний нэг нь ихрүүдийн аав болох М.Баттулгыг “Хууль сахиулахын их сургууль”-д магистрт үнэ төлбөргүй суралцах эрхийг өнөөдөр гардуулах болжээ.

Мөн саяхан гавьяат болсон тус сургуулийн төгсөгч, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэгийг магистрт суралцах эрхээр шагнаж байгаа аж. Өнөөдөр болох эрхийн бичиг гардуулан өгөх ажиллагаанд Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис оролцон, тэдэнд гардуулан өгөх юм байна.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …