Улаанбаатарт 9 хэм хүйтэн

 2014 оны 01 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудынхотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 13-18градус, Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 8-13 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 77  хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …