Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл ТББ, ННФ-ын дэмжлэгтэйгээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлангийн чанарт мониторинг судалгаа хийжээ. Судалгааны ач холбогдол нь БОНБҮ-ний тайлангуудыг олон нийтэд нээлттэй, иргэдэд энгийн ойлгомжтой, хүртээмжтэй болгоход нөлөөлөх зорилготой байна.
Мониторонгийг баримт бичгийн шинжилгээ, туршилт, фокус бүлгийн болон экспертийн ярилцлага зэрэг аргаар өнгөрөгч оны найман сараас эхлэн таван сарын хугацаанд боловсруулжээ.
Тус судалгаанд Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор аймгийн малчин 29, орон нутгийн удирдлага 53, үнэлгээний шинжээч зургаа, нийт 88 хүнийг хамруулжээ.
Мониторонгийн хүрээнд:
- Тайлангийн агуулгад мониторинг хийж, тайлан тодорхой иргэдэд хэрэгцээтэй, чухал мэдээлэлтэй, иж бүрэн байгаа эсэх
- Тайлангийн хэлбэрт мониторинг хийж, тайлан энгийн ойлгомжтой хэлбэрээр боловсрогдсон эсэх
- Тайлангийн ил тод, хүртээмжтэй байдалд мониторинг хийж, тайлангийн тухай мэдээллийг хэн, хэзээ, хэрхэн, ямар арга хэлбэрээр олон нийтэд хүргэдэг арга механизмыг тусгасан аж.
Б.Хайдав