Ерөнхий сайд шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ

shatahuun 93 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 12:00 цагаас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Замын цагдаагийн газрын зүүн талд байрладаг Магнай трейд ШТС дээр болох юм.

Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, дэд сайд нар оролцоно. БНХАУ-аас “Мон-93” шатахууныг инпортоор оруулж ирсэнтэй холбоотойгоор үнийн асуудал хямдрах боломж байгааг Засгийн газраас өмнө нь мэдэгдсэн. Засгийн газрын тэргүүн энэ асуудлаар олон нийтэд мэдээлэл өгөх юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …