Эвэршилт түүнийг эмчлэх нь

fЭвэршилт нь арьсны өнгөн хэсэг удаан хугацаагаар дарагдан, үрэгдсэний нөлөөнд үүсдэг гэмтэл юм. Ихэнхдээ хөл, гарын хуруу болон таараагүй гутал өмссөнөөс хөлийн өсгий, ул зэрэг нь үрэгдэн холгож эвэршдэг. Мөн хөлийн ариун цэврийг сахиагүйгээс эвэрших тохиолдол гардаг. Заримдаа бээлийгүйгээр ажлын багаж барин удаан хугацаагаар ажиллах, эвгүй цүнхний бариулыг удаанаар барих, зарим төрлийн спортоор хамгаалалтгүй хичээллэх зэргээс гарын алга эвэршдэг. Эвэршилт нь хөнгөн гэмтэл боловч явахад саад болдог ба заримдаа бохир орж халдварласнаас үрэвсдэг талтай.

Иймд юуны өмнө эвэршүүлж буй шалтгааныг илрүүлэн сэргийлэх арга хэмжээ авна. Нэгэнт эвэршиж томорсон бол түүнийг авах хэрэгтэй болдог. Аль болох эмнэлэгт, мэргэжлийн эмч, сувилагчийн тусламжтайгаар авахуулах нь зүйтэй юм.

Эвэршилтийг зөөлрүүлэх зорилгоор өдөр бүр саван, содны найрлага бүхий халуун бүлээн усанд дүрнэ. Үүний дараа эвэршсэн газрыг зөөлрүүлэх үйлчилгээтэй  зориулалтын лент наах, эвэршилтэнд зориулсан шингэн болон  үрэвслийн эсрэг үйлчилгээтэй уусмал түрхэх зэрэг арга хэмжээ авна. Эврийн эсрэг лент наахын тулд ердийн шархны лентийг урьдчилан тайрч бэлдэн хэд хэдэн газар нүх гаргаж эврийн лентээ наахад дээрээс нь бэлдсэн лентээрээ даруулан наана. Нэг хоногийн дараа зөөлөрсөн хэсгийн лентийг хуулан, эврийг урьдчилан ариутгасан хайч, хутгаар зүсч авна. Ингэж эвэр авах явцдаа арьсыг гэмтээхээс сэргийлээрэй. Хэрэв санамсаргүй тохиолдлоор  арьсыг гэмтээвэл шалбархайг арчилдаг журмаар ариутгана.

Эврийг авсаны дараа тэжээлийн тосоор тосолж өгнө. Хэрэв энэ арчилгаа тус болохгүй, эвэр идээ татан шархлах, өвдөх зэрэг зовиуртай байвал эмчид хандах нь зүйтэй.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …