Улаанбаатарт 20-22 хэм хүйтэн

Малчдад зориулсан мэдээ:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.

2014 оны 01 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 24-29 градус, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 19-24 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 20-22 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …