Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

МЗЭ-ийн 85 жилийн ойн хүрээнд өнөөдөр 10.00 цагт Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.

– Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Монголын Сэтгүүлчдийн Эвлэл хамтран ажиллах санамж бичигт гарийн үсэг зурна. Спортын Төв Ордон 407 тоот танхимд 11:30 цагт болно.

– 12.00 цагт “Монголын Зохиолчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг Уран зургийн галерейд МЗЭ-ээс хийнэ.

13.00 цагаас Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр ”Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх нь” сэдэвт өдөрлөгийг дүүргийн Тэгш дүүрэн хорооноос зохион байгуулна.

– 14 цагаас Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарьд ордны хуралдааны “А” танхимд болно. Хуралдаанаар “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” батлах тухай, Нийслэлийн ЧД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын талаарх мэдээлэл, Авто зам, зогсоолын төлбөртэй үйл ажиллагааг зохицуулах алба байгуулах тухай,Сар шинийн баярын өдрүүдээр авах арга хэмжээний тухай зэрэг 5 асуудлыг хэлэлцэнэ. 88057197, 91040607 88781218

index

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …