Наснаасаа эрт хөгширдгийн гол шалтгаан нь витамины хэрэглээтэй холбоотой

Vitamin-Shoppe-US-supplement-user-confidence-soars-to-93-as-usage-increases_medium_vgaВитамины хэрэглээ
Наснаасаа эрт хөгшрөлт явагддагийн гол шалтгаан нь: организм дахь исэлдэн бүрэлдэх процесс удааширснаас болдог бөгөөд энэ нь зарим нэг эд эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг витамины тусламжтайгаар идэвхжүүлдэг. Витамин нь физиологийн процессыг идэвхжүүлдэг үйлчилгээтэй тул ахимаг насныханд нэн шаардлагатай байдаг. Гэхдээ витамин хэрэглэхдээ бага тунгаар, зөв хослуулан хэрэглэх шаардлагатай. Зарим витамин нь судсыг бэхжүүлэх үйлчилгээтэй байдаг тул судасны хана хатуурч, даралт өөрчлөгдөхөд нөлөөлж болзошгүй байдаг.

           Жишээ нь витамин С-г хэрэглэснээр судасны ханын гадаргуу зузаарч чангаран цус нэвтрүүлэх чадвар буурах үзэгдэл болдог. Ингэснээр судас гэмтэх нь багасдаг. Үүнээс гадна, витамин С нь холестерины эргэлтийг зохицуулах үйлчилгээ үзүүлдэг. Гэвч Витамин С –г хэт их хэмжээгээр хэрэглэх шаардлагагүй бөгөөд өдрийн хэрэгцээт хэмжээ нь 70-80 мг байхад болно. Тусгайлан бэлдсэн витамин С-ээс гадна хүнсний зүйлээр дамжин энэхүү виамин хүний бие организмд  нэвтэрч байдгийг бодолцох хэрэгтэй. Энэ нь Р идэвхит бодис гэж эмнэлгийн нэр томьёонд нэрлэгддэг бөгөөд хялгасан судасны үйл ажиллагааг дэмжиж, тэднийг бат бэх болгон, нэвтрэх чадварыг бууруулдаг үйлчилгээтэй. Витамин С агуулсан олон тооны жимс, жимсгэнэд Р төрлийн витамин давхар агуулагдаж байдаг. Ялангуяа хар үхрийн нүд, аньс, мойл зэрэгт энэ төрлийн витамин ихээр агуулагддаг.

          Ахимаг насныхан витамины комплекс (байцаа, загас, буурцагт ургамалд ихээр агуулагддаг), инозит (В төрлийн витаминууд) зэргийг хэрэглэх нь зүйтэй ба эдгээр нь мэдрэл, дотор эрхтний үйл ажиллагаанд дэм өгөх үйлчилгээтэй юм. Инозит нь жүрж, хулуу, ногоон вандуйнд ихээр агуулагддаг.

          Витаминууд нь организм дахь бодисын солилцоог сайжруулан ой санамжийг дээшлүүлэхэд нөлөөлдөг. Гэхдээ нас өндөр болох тутам витамин нь ходоодонд удаан шимэгддэг болдог. Ийм учраас өндөр настай хүмүүс витамины бэлэн бэлдэцүүд болон олон найрлагат поливитаминуудыг (декамевит, ундевит, пангексавит гэх мэтийг) хэрэглэх нь тохиромжтой. Эрдэм шинжилгээний байгууллагуудын тогтоосноор, жилд 3-4 удаа витаминуудыг курсээр нь хэрэглэснээр бие организмыг идэвхжүүлж, зүрх, судас, мэдрэлийн системийг сэргээж өгдөг байна.

Сэтгэл зүйн хувьд эрүүл, цовоо байж, наснаасаа эрт хөгшрөхгүйн тулд биологийн нэмэлт бүтээгдэхүүн болох анаболические стероиды, антиретикулярная цитоксичная сыворотка, маточное молочко пчёл, пантокрин, зуун наст, лимоны ханд зэргийг хэрэглэх нь тохиромжтой байдаг. Эдгээр нь хөгширч буй эд эрхтнийг сэргээх үйлчилгээтэй. Гэхдээ хэрэглэхдээ эмчийн зөвөлгөөний дагуу, хатуу хяналт дор  хэрэглэх нь зүйтэй.

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …