Ратжерс их сургуулийн сэтгэл судлаач эрдэмтэн Барри Комисарук нэгэн ер бусын судалгааны ажлыг хийжээ. Тэрбээр эмэгтэй хүний уураг тархинд түүнийг дур тавих үед ямар үйл явц өрнөдгийг тод томруун харуулахаар зорьсон гэнэ. Энэ судалгааны ажлаас өмнө эрдэмтэд энэ талын мэдлэгээр хомс байсан билээ. Профессор эр энэ үйл явцыг соронзон резонансын томографийн тусламжтайгаар дүрсжүүлж авсан байна. Ингэснээр энэ үйл явцад эмэгтэй хүний уураг тархины аль хэсгүүд оролцдог болохыг ойлгох боломжтой болов.
Тэрбээр сексопатологич эрдэмтэн Нэн Вайзын уураг тархийг сканердсан байна. Тэгтэл дур тавилтын үеэр хүний уураг тархины 80 гаруй хэсэгт идэвхжил үүсдэг нь тодорхой болжээ. Үүнийг мөн дээрх эмэгтэйн цусан дахь хүчилтөрөгчийн агууламж харуулсан аж. Дур тавилтын үеэр эмэгтэйн уураг тархи маш идэвхтэй ажиллаж байжээ. Тэр үед уураг тархины дийлэнх тогтолцоо идэвхжилд орсон гэнэ. Дур тавилтын үеэр элдэв дур тачаалыг хариуцан ажилладаг даавруудын ялгаруулалт ихэсч байсан гэнэ. Эрдэмтэн эр цаашдаа өөрийн нээлтийг ховорхон дур тавьдаг эмэгтэйчүүдэд тус болно гэдэгт найдаж байна.
Эх сурвалж: http://www.wikimon.mn