1. 20 минутын турш тасралтгүй гүй. Энэ нь 200 калори шатаах хамгийн хялбар арга. Хэрэв гүйлтийнхээ дунд зогсох юм бол бүх зүйл талаар өнгөрнө.
2. 18 цагийн турш бохь зажлах. Гэхдээ 5 минут болоод л бохио солих хэрэгтэй. Эрүү чинь л нэлээд чилэх байх даа.
3. 2 цаг үнсэлцэх эсвэл 1 цаг сексдэх. Гэхдээ 2 цаг үнсэлцэхийн тулд 1500 удаа уруулаа өнгөлөх шаардлага гарах байх. тэгэхгүй бол уруул чинь хагарна.
4. 45 удаа шүдээ угаахад 200 калори шатдаг юм байна. Нэг удаагийн угаалтандаа 2 минут зарцуулах хэрэгтэй. Гэхдээ нэг дор 45 удаа шүдээ угааж болохгүй шүү. Зүгээр та 45 удаа хэвийн угаадгаараа угаахад л калори тань шатсан байх болно.
5. Бүтэн цагийн турш далайд сөрфингдөж чадвал калори хасах боломжтой. Гэхдээ ч цагийн турш тавцан дээр зогсно гэдэг хэцүүхэн л асуудал.
6. Өдөрт найман аяга ус 3 өдрийн турш уувал төвөггүйхэн 200 калори хасна.
7. 15 минутын турш дээс тогло. Тэгээд л болоо.
8. 23 удаа сайхан дуу дуулчих. Гэхдээ дуу дуулангаа хөдлөх хэрэгтэй гэдгийг санаарай.
9. 1,5 цаг төгөлдөр хуур тоглох нь ч мөн калори шатаадаг юм байна .
10. 4800 үг шивэхэд 200 калори хасагддаг гээд боддоо. Итгэмээргүй байгаа биз. Гэхдээ энэ бүгд үнэн.