Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан төр, засгийн удирдлага, төрийн түшээд, Үндсэн хууль тогтоогчид өнөөдөр 11.40 цагаас Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Мөн Үндсэн хуулийн өдөрт зориулсан “Төрийн бэлгэдэл” үзэсгэлэнгийн нээлт 12.00 цагаас Төрийн ордон дахь Парламентын түүхийн хөгжлийн танхимд болох бол 13.00 цагаас УИХ-ын удирдлагууд Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатуудыг Төрийн ордны А танхимд хүлээн авч уулзана.

Түүнчлэн иргэд олон нийт, залуу үеийнхэнд зориулан Үндсэн хуулийн үзэл санаа, түүхэн ач холбогдлын талаар эрдэмтэн судлаачдын уншсан лекцийг МҮОНТ, ТВ-5, UBS зэрэг телевизээр шууд дамжуулахын зэрэгцээ Үндсэн хуулийн өдөрт зориулж бэлтгэсэн баримтат киног олон нийтэд толилууна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …