Та шүдний сойзоо зөв сонгож чаддаг уу?

imagesХүмүүс ихэвчлэн гартаа таарсан шүдний сойзыг худалдан авч хэрэглэдэг. Гэвч шүдний сойз нь үсний ширхэг, хатуу, зөөлөн, урт зэргээсээ хамаараад зориулалт нь өөр өөр байдаг.

Шүдний сойз нь иш болон “ажлын хэсэг” буюу толгой дээрээ үстэй хэсгээс бүрддэг. Шүдний сойзнууд нь толгойн хэмжээ, хэлбэр, үсний байрлал, үсний шигүү нягт байдал, үсний урт, чанар, мөн ишний хэмжээ болон урт зэргээрээ янз бүрийн хэлбэр хэмжээтэй, ялгаатай байна.
Хиймэл үсээр хийсэн шүдний сойзнууд нь жинхэнэ үсээр хийсэн сойзноос хэд хэдэн давуу талтай. Шүдний сойзны үс хоорондын зайд нь хоол хүнсний үлдэгдэл наалдан үлдэж, шүдний сойзыг халдвар үүсгэгч, тараагч болгон хувиргадаг. Хиймэл үстэй сойзны үс нь гөлгөр, төгсгөлийн хэсэг нь дугариг, зөөлөн бөгөөд шүдээ угааж байх үед шүдний паалан болон амны салст бүрхүүлийг гэмтээдэггүй. Гэхдээ синтетик үстэй сойзнуудын үс нь хатуу, дунд зэргийн, зөөлөн, маш зөөлөн ч байж болно.

Хүүхдийн шүдний сойзны үс нь зөөлөн эсвэл маш зөөлөн байх хэрэгтэй.
Хэрэв шүдний хатуу эд, тулгуур эдийн гэмтэлгүй бол дунд зэргийн болон зөөлөн үстэй сойзоор угааж байж болно. Харин шүдэн дээр өнгөр их үүсдэг хүнд бол дунд зэргийн болон хатуу үстэй сойз илүү тохиомжтой. Шүдээ хатуу үстэй сойзоор угаахаас өмнө эхлээд сойзоо бүлээн усанд барьж, үсийг нь норгож зөөлрүүлэх нь шүдний паалан болон хатуу эдийг гэмтээхээс сэргийлнэ.

Шүдний сойзны толгой нь 25-30 мм-ийн урт, 10-12 мм өргөнтэй байхад тохиромжтой. Харин хүүхдэд 18-25 мм урт, 7-9 мм өргөн байхад болно. Ямар ч шүдний сойз нь толгой хэсгээрээ нарийхан бөгөөд сойзны үснүүд нь 2-2.5 мм зайтай суугдсан байвал илүү сайн цэвэрлэдэг.

Толгой нь өргөн хэлбэртэй бөгөөд үснүүд нь шигүү, хоорондоо хэт ойрхон суугдсан байвал аман доторхийг цэвэрлэхдээ муу бөгөөд хүндрэлтэй. Үсний урт нь 10-12 мм хэтрэхгүй урттай, үсний уртыг жигд тайрсан байвал сайн. Учир нь урт, богино үстэй бол урт хэсэг нь түргэн элэгдэж, богино хэсэг нь ашиглагдахгүй, өөрөөр хэлбэл шүднүүддээ хүрч чадахгүй болж, улмаар муу цэвэрлэдэг.

index

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …