Халхын голын дайнд Монгол Оросын дайчид ялалт байгуулсны 75 жилийн ой энэ онд тохионо. Энэхүү түүхт ойг Монгол, Оросын ард олон өргөн хэмжээнд тэмдэглэх шийдвэрийг төр засгийн төвшиндөө шийдвэрлэжээ. Ой тэмдэглэх тухай яриа хэлэлцээрийг өчигдөр Гадаад харилцааны сайд Л.Болд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовыг итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан уулзах үедээ хийсэн байна.
Уулзалтын үеэр сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдааны дүнг сайшааж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны олон асуудал, ялангуяа худалдаа, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэхэд дөхөм болсныг тэмдэглэжээ.