Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

11.00 цагт Монгол ньюсд “Сандэй” групп түрээслэгч, өмчлөгчдөө хохироож, мөнгө угааж байгаа талаар тус худалдааны төвд худалдаа эрхлэгчид мэдээлэл хийнэ.

Монголд цэргийн сонин анх хэвлэгдсэний 90 жилийн ойд зориулсан ”Уншигчидтайгаа хамт 90 жил” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.30 цагаас Монгол цэргийн музейд болно.

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран 16 хороонд байгуулсан “Нэг цонхны үйлчилгээний төв” –ийн нээлт өнөөдөр 12.00 цагт болно.

Энэ сарын 25,26-нд болох Монголын Үндэсний Супер Лигийн Бүх-Оддын тоглолтын талаар өнөөдөр 12.00 цагаас Монгол Ньюс Мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

“Монголд үйлдвэрлэв – Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр 12.00 цагаас Мишээл экспод болно.

– Багшийн хөгжлийг дэмжих портал сайтын нээлт өнөөдөр Багшийн хөгжлийн ордны 202 тоотод 11 цагаас болно. “Багшийн хөгжил” портал сайт нь сургалтын арга зүй, технологийн нөөц материалын Үндэсний хэмжээний нэгдсэн, нээлттэй сан бий болгож, боловсролын салбарын онцгой практик, ур чадвар, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг сайтын нээлтэд БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.

index

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …