Хэрээсэн хатгамлын бэлэгдлүүд

6736757-woman-hands-doing-cross-stitch-a-close-up-of-embroidery“Арт-Терапии” буюу урлагаар эмчлэх аргад сүүлийн үед эмэгтэйчүүд ихээр шимтэн суралцах болжээ. Энэ бол мэдээж хэрээсэн хатгамал юм. Гэртээ ажил дээрээ гээд ер нь хаана ч оёх боломжтой эл урлалыг хүмүүс ихээр сонирхох болосн шалтгаан нь түүний билэгдэл чанарт оршиж байгаа юм.

Аливаа хэрээсэн хатгамлыгоёж эхлэх цагаасаа л тухайн хүн өөрийн сайн сайхан бодол, хүслийг хатгамал бүртээ шингээн оёж эерэг энерги шингээдэг тул хатгамлыг оёж дуусахад таны хүсэл биелэдэг байна. Тиймээс л хүмүүс мөрөөдлийн байшин, мөнгөний мод, тэнгэрийн илч зэргийг оёж өөрийн гэсэн орон гэр, үр хүүхэдтэй болохыг хүсэж эл хүсэл нь ч биелэдэг нь гайхалтай юм.

Ингээд хэрээсэн хатгамлын билэгдлүүдийг хүргэж байна. Үүнд: 

Морь- Үр хүүхдийг ивээдэг. Хурдан шаламгай, шантрашгүй мятрашгүй зан чанарыг бэлгэдэх ба хүүхдүүд эрүүл энх өсч торнихыг бэлгэднэ. Салхи татуулан давхиж буй морьд амьдралын илүү сайн сайхан болж өөрчлөгдөхийг бэлгэддэг. Хэрэв морины нуруун дээр алтыг бэлгэдсэн дүрслэл хийж тогтоож өгвөл энэ морь танд алдар гавьяа, эд мөнгийг дуудах болно. Унагатай гүү нь эрч хүч, энергийг бэлгэдэж үр хүүхдүүдийг ивээн хамгаалж, эцэг эхийн хайр энэрэл, амьдралын баяр баясгалан, өөдрөг сэтгэл, сайн сайхан бүхнээр дутаахгүй.

Сахиусан тэнгэр  – хатгамалчдын дунд хамгийн алдартай нь Dimensions фирмийн гурван сахиусан тэнгэрийн хатгамал энийг оёсон хүн бүхэн  жирэмсэн болдог  тухай Форум дээр  бараг 99 хувь нь батлан хэлж олон тохиолдолуудыг дурдсан байдаг. Сахиусан тэнгэр нь үр хүүхэд аз жаргал дууддаг.

Эрвээхий–  Хайр дурлал баяр баясгалан. Хос эрвээхий- хань ижил дууддаг.

Хулс–эрүүл мэндийг сайжруулж урт нас бэлэгддэг бөгөөд халуун дулаан энерги ялгаруулдаг

Бух  – итгэл найдвар хүч чадал. урт удаан үр дүнтэй тогтвортой амьдрал.

Ваар, сагстай цэцэг – Юугаар ч үл дутагдах элбэг хангалуун амьдралыг бэлгэддэг. Ямар нэг зүйлээр дуургэсэн байвал эд баялаг.

Дэвүүр – уламжлалт муу зүйлээс хамгаалах билэг тэмдэг. Зөвхөн гэр байшинг ч биш  хүнийг зовлон бэрхшээлээс хамгаалдаг гэжээ.

Усан үзэм  – элбэг дэлбэг амьдрал баяр хөөр

Ус – Албан тушаалын хэсгийн /хойт зүг/ “эзэн”. Хөдөлгөөнтэй буюу урсаж буй ус нь асар их амжилтыг бэлгэддэг. Үүнд тэнгис, нуур, гол, хүрхрээ, загас зэргийг дүрсэлсэн уран зураг оёх хэрэгтэй.

Усан онгоц– Ажил хэрэгт амжилт авчрах маш майн сахиус. Усан онгоцны хошуу гэрийн хоймор луу чиглэсэн байх ёстой. Хэрэв усан онгоцны тавцан дээр алтыг бэлгэдсэн зүйл байрлуулж тогтоовол түүнийг улам хүчтэй болгодог. Ажил хэргээ амжилттай, санаснаараа бүтээхийг хүсвэл усан онгоц оёорой.

Хүрхрээ –гэрт аз дууддаг

Хэрээ  –гэрлэлтийн чин үнэнч байдал

Тагтаа – цэвэр ариун намуун дөлгөөн байдал

Хос тагтаа – хайр нөхөрлөл гэрлэлтийн үнэнч байдал

Уул –тусламж дэмжлэг үзүүлэх халамж

Анар жимс –хагараагүй анар жимс өнөр өтгөн болох үр хүүхэдтэй болох

Галуу хосоороо  – итгэл найдвар бат бөх гэрлэлт

Малгайтай хатагтай  – илүүдэл жинтэйгээ тэмцэхэд туслана.

Дельфин –Бардам найдвартай байдал, аюулгүй байдлыг бэлгэддэг. Тэд харилцаанд аз жаргал, ойлголцол, итгэлцэл, зохицлыг  авчирдаг. Хос дельфин гэр бүлийн хосын харилцаанд хамгаалагч, ивээгч нь болж чадна. Хос дельфиний хатгамлыг  гэрийнхээ баруун хойт хэсэг буюу Туслагч ивээгчдийн хэсэгтээ идэвхжүүлэн байрлуулаарай.

Мод –урт нас

Мөнгөний мод  – эд баялаг мөнгө дууддаг гэхдээ дүрмийн дагуу зөв оёсан бол шүү дээ. Фэнгшуйд зааснаар мөнгөний модны зоос нь тэгш тоотой байх ёсгүй бөгөөд тэгш тоотой бол мөнгө ирэх биш харин буурна сондгой байх нь зөв гэнэ. Зоос 9 ширхэг байвал сайн. Зоос нь голдоо нүхтэй бол сайн сондгой тоотой интоорын цэцэг байж болох бөгөөд мөнгөний модоо хаалганы эсрэг талд өлгөж өгснөөр гэрт мөнгө орж ирдэг .

Зэрлэг амьтад –гэр орныг хамгаална

Гэр байшин  – Орон байраа томсгох, зуслангийн байшинтай болох, өөрийн гэсэн орон гэртэй болохыг хүсвэл байшингийн зураг сонгож оёорой.  Хэрээсэн хатгамал ч бай, шүрэн урлал ч бай, битүү хатгамал ч бай ялгаагүй, жижигхэн байшин ч байсан орон байрны нөхцлийг сайжруулахад гайхалтай нөлөө үзүүлдэг.

Луу  –гэр бүлийн аз жаргал болон бизнес урлагын салбарынханд амжилт дууддаг дээд билэгдэл юм.

Хөөндөй шувуу – шинэ боломжууд,баяр баясгалан, аз жаргал.

Нэг эвэртэй морь – удахгүй нөхөрт гарна. .

Бах мэлхий  –хүч чадал . Гурван хөлтөй амандаа зоос зуусан –маш том аз амжилт авчирна. Баяжихыг билэгдсэн хамгийн хүчтэй шүтээнүүдийн нэг гэгддэг бөгөөд мөнгөтэй болдог учраас гэрт заавал байх ёстой хэмээн ялангуяа азид их шүтдэг юм.

Анааш –Баяжина

Тогоруу   – урт удаан тайван сайн сайхан амьдрал

Нарс  модон доорхи тогоруу  – урт удаан амьдрал.

Хос тогоруу –эрүүл мэнлийн билэгдэл.

Туулай  –арвин их мэдрэмж .бас урт удаан амьдрал

Од–мөнхийн их аз жаргал.

Эрээн тахь–сэтгэлийн тайвшрал .

Могой  –мэргэн ухаан ,гүнзгий мэдлэг.

Цахилдагны цэнхэр цэцэг урт нас

Алтан загас  / /мөрөг загас /– Баяжихын билэгдэл. Амжилт болон  аз авчирна.

9 алтан загас – эд баялаг арвижихын билэгдэл

Хос алтан загас – эрэгтэй эмэгтэй  хүмүүсийг дотносуулдаг

Колибрь шувуу  –хүсэл биелүүлнэ.

Ямар нэгэн зүйлтэй сагс  –элбэг хангалуун байдал.

Муур –даралт тогтворжуулна , зүрхний хэвийн ажиллагаа

Харх  хулгана – эд баялаг, хөгжил цэцэглэлт, сайн сайхан

Хараацай  –амжилт авчирна

Хун  – дэгжин хээнцэр , гоо сайхан байдал ,үнэнч байдал .

Арслан –эрч хүч гялалзсан байдал

Ирвэс– эр зориг

Сарьсан багваахай –аз жаргал . Таван сарьсан багваахай – “таван ашиг тус”

Урт удаан амьдрал эд баялаг , эрүүлмэнд,  ариун үйлс , амьдралын азжаргалтай төгсгөл  , сайхан хувь тохиол .

Сараана цэцэг  /Лилия/ – гэм зэмгүй  ариун байдал

Завь  – Ирэх харилцаа, аюулгүй байдал, итгэл найдвар,сайн сайхны билэг тэмдэг

Бадамлянхуа – төгс төгөлдөр, чин сэтгэл  амартайван, эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн , үржилшимтэй зун цаг .

Замбага цэцэг –хайр энхрийлэл.

Намуу цэцэг болон намуу цэцгийн талбай ер нь цэцэгт тал  –эр хүний хүч чадал

Баавгай –эр хүний хүч чадал .

Залуу хосууд– удахгүй нөхөрт гарна.

Гэрэлт цамхаг – хүсэл биелнэ. Хамгийн гол нь маш энгийн, та хүслээ шингээн бодож энэ хатгамлаа оёх  хэрэгтэй.

Нарцисс цэцэг  – мөнхийн амьдралын билэг тэмдэг

Сармагчин –мэргэн  цэцэн ухаан

Хурмын бөгж   – хурим болно

Буга – Хүссэн ажилд орно

Бүргэд – эд баялаг ажлын амжилт  эрх мэдэл хүч чадал хурц ухаан .

Цахирмаа – хайр энхрийлэл

Тогос–Гоо сайхан, элбэг тансаг амьдралыг бэлгэддэг. Мөн алдар нэр, амжилт, азын сахиус болдог. Алдар гавяаны зүг чиг буюу өмнө зүгт байрлуулбал зохино.

Дал мод –Ялалт .

Дуралсан хосууд – хүчтэй дурлал. Хэрэв эрэгтэй эмэгтэй хос хүмүүсийг оёвол тэдгээр нь гараасаа хөтлөлцсөн эсвэл үнсэлцсэн байвал зүгээр .

Хос шувуу ба хос амьтад  – гэр бүлийн аз жаргал, буюу хань ижилтэйгээ учирна.

Байгалын зураглал – амжилт боломж

Тахиа –сонор сэрэмж .эр зориг гал түймрээс хамгаална.

Персик жимс  –урт удаан амьдрал .

Цээнэ цэцэг –Цээнийн цэцэг бол аз жаргал, баяр хөөр, хайр дурлалын цэцэг бөгөөд сайн ханьтай учрахад маш сайн сахиус болдог. Энэ нь залуу хосын хайрыг ивээдэг хамгийн сайхан бэлгэдэл билээ. Унтлагын өрөө, эсвэл Фэн-шуйгийн хайрын хэсэгт /гэрийнхээ зүүн урд зүгт/ цээнийн цэцгийг дүрсэлсэн зураг-хатгамлаа байрлуулвал энэ нь маш сайн үр дүн үзүүлдэг. Харин үр хүүхэдтэй болсон хойноо энэ зургийг унтлагын өрөөндөө байрлуулах хэрэггүй. Энэ нь эр нөхрийн хууралт, үнэнч биш байдлыг авчирна. Нөхрөөсөө салсан бол эмэгтэй дахин хувь заяаны ханьтайгаа учрахыг хүсч байвал  энэ цэцгийг оёорой.

Морины тах – амжилтын билэгдэл задгай  тал нь дээш харсан байх ёстой .

Тоть – хөгжилтэй баяр баясгалан сайн нөхөд сайхан дурсамж.

Шувуу – баяр баясгалан гоо сайхны билэг тэмдэг

Зөгий  – Хөдөлмөрч хичээнгүй байдал болон шинжлэх ухаан урлаг худалдааны салбарт амжилт олох .

Сарнай  – Сарнайг хайр дурлалын хэсэгтээ /баруун урд/ байрлуулах хэрэгтэй. Энэ нь хайр дурлал, ариун сайхан харилцааг бэлгэддэг.

Загас  –санхүүгийн баталгаат байдал .

Сакура цэцэг –залуу нас шинэчлэлт

Заан  – эр зориг хүч чадал

Нохой – гэрийг сахин хамгаална. Найз нөхөд  итгэл .

Шар шувуу – мэдлэг, нэр хүнд, мэргэн ухаан. Ядуурлаас хамгаална.

Шаазгай  –аз жаргалтай учрал

Нар – үнэнч байхын билэг тэмдэг

Нарс  – эрүүл удаан амьдрал

Соно  –дэгжин

Бар  –Муу энергээс хамгаална. Хүч чадлыг бэлгэддэг.

Хос Нугас – аз жаргалтай хайр

Галт шувуу – Зуны дулаан гэрэл , гал билэгдэнэ. Хүүхэдгүй хосуудад тусална. Азжаргалтай гэрлэлт, эрүүл хүүхдийн бэлэг тэмдэг.

Фламинго – Ягаан хөлтэй дэглий – хүсэл биелэнэ, амьдрал сайжирна.

Илжгэн чих – баяр баясгалан

Хризантема  цэцэг – амжилт

Дэглий  –үнэнч  удаан амьдрал байдал

Яст мэлхий  –урт удаан амьдрал хүч чадал. Урагш тогтвортой хөдөлгөөнийг билэгддэг.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …