Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00 цагт Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс 5000 гаруй охид нэгдэж бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монголын дотоод аудиторуудын институтээс “Хяналт тавьж, хариуцлага тооцдоггүй ухаалаг бус төрийн эрсдэл үүд үргэлжилсээр…” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт “Цагаан сар”-ын баяраар монголчуудын хүнсний хэрэглээ огцом нэмэгддэгтэй холбогдуулж ШӨХТГ, ЭМЯ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Их Монголын иргэн” ТББ, “Өглөө.мн” сайт хамтран “Цагаан сар-Эрүүл хүнс” онлайн санал асуулга явуулах болжээ. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

Бусад:

11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Сэлэнгэ аймгийн Шаамар сум дараагийн Хонгор болох аюул нүүрлээд байна. Тус сумын Засаг дарга М.Баярбаатар хууль бусаар хайрга их хэмжээгээр олборлосон нь тогтоогдож, их хэмжээний хог өнгөний усанд оруулснаар сумын төвийн иргэдийн тал хувь нь суурь өвчтэй болох эхлэл тавигдаж байгаа талаар ИТХ-ын төлөөлөгчид, иргэд баримт дэлгэж мэдээлэл хийнэ.

Монгол Улсад 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхрийн аль нэг нь тэтгэвэр тогтоолгосноос хойш нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийг өөрийн амьдрах хугацаандаа үргэлжлүүлэн авах боломжийг олгох Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар Өнөөдөр 11.30 цагаас Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийнэ. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ оролцоно. Та бүхнийг урьж байна.

12:00 цагт Хан-Уул дүүргийн IV хороо буюу Яармагийн хоёрдугаар буудлын дэргэд Дээд бодь хийдийн Цогчин дуган шинээр нээлтээ хийх гэж байна.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …