“Охид хүчирхийллийн бай биш” гэрэл зургийн үзэсгэлэн гарна

  1011833_415434925255386_943743401_n    Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн 5000 гаруй охин нэгдэж бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэх талаар мэдээлэлэл хийлээ.

      НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тунхагласан билээ. Энэхүү олон улсын тэмдэглэлт өдрийн мөрөөр Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ”Гүнж” төв, Хөөрхөн зүрхнүүдийн аяны залуустай хамтран “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт охидын эрхийн компанит ажлыг өнгөрөгч оны 12-р сарын 10-аас 2014 оны гуравдугаар сарын 8-ныг хүртэл өрнүүлж байгаа аж.

     Уг компанит ажлын хүрээнд хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болсны нэг нь “Охид хүчирхийллийн бай биш” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн юм. Охидын эрхийг харуулсан нийт 60 гэрэл зураг танилцуулагдах уг үзэсгэлэн 2014 оны нэгдүгээр сарын 17-оос 21-ний өдрүүдэд Монголын урлагийн зөвлөлийн Хаан банк дахь “Улаан гэр” арт галерэйд зохион байгуулагдах юм байна.

     Үзэсгэлэнгийн гол зорилго нь охидын эрхийн ноцтой зөрчил болох бэлгийн хүчирхийллийн төрөл, хэлбэр, түүний үр дагаварыг олон нийтэд фото зургаар дамжуулан үзүүлэх, ойлгуулах явдал юм. Мөн бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэлд охидын дуу хоолой, үзэл бодол, оролцоо чухал болохыг олон нийтэд болон бодлого боловсруулагч нарт харуулахыг зорьсон байна.

Уг үзэсгэлэн нь дараах гурван хэсгээс бүрдэнэ

  1. Охидын эрх-Охидын эсрэг үйлдэгдэж буй хүчингийн гэмт хэргийн 3-н төрлийг фото зургаар харуулна. Үүнд:
  • Ураг төрлийн хүчин
  • Гудамж талбайн хүчин
  • Болзооны хүчин багтана
  1. Охидын оролцоо- Охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсооход охидын оролцоо чухал болохыг илтгэсэн гэрэл зургуудыг толилуулна.
  2. Охидын тэмцэл- Охид хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлж, тэмцэж байгааг илтгэсэн зурагнууд багтах юм.

Б.Хайдав

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …