Амархан хирнээ амттай зоог хайж байна уу? Тэгвэл танд ердөө л 30 минутын дотор хийж болох Цезарь салатны жорыг хүргэж байна. Дашрамд дурдахад Цезарь салат нь Итали гаралтай Мексик тогооч Цезарь Кардинигийн нэрээр нэрлэгдсэн аж.
Найрлага (6 хүний орц)
• 200гр загасан талх (жижиглэж, дөрвөлжин хэлбрээр хэрчсэн)
• Оливийн тос
• 6 нимгэн зүсэм гахайн мах
• Салатны байцаа (эсвэл кимчиний хэмээн нэрлэгддэг урт байцаа)
• 50гр үрсэн бяслаг
Цезарь салатны амтлагч
• 2 өндөгний шар
• 2 цайны халбага гич
• 1 хумс том сармис (жижиглэж хэрчсэн)
• 4 шпротны загас (хэрчсэн)
• 1 хоолны халбага цуу
• ¾ аяга оливийн тос
Хийх арга
1. Цезарь салатны амтлагчийг эхэлж хийнэ. Өндөгний шар, гич, сармис, загас, цуугаа миксерт хийгээд нухаш болтол нь миксердэнэ. Нухагдах явцад бага багаар оливийн тосоо хийнэ. Давс, перецээр амталж салат бэлэн болтол хөргөгчинд байлгана.
2. Шарах шүүгээгээ 200°C хүртэл урьдчилж халаана. Хэрчсэн талхаа тэвшин дээр тарааж тавина. Дээр нь оливийн тосыг нимгэн асгаж, давс, перец цацаж өгнө өгнө. (Тос шүршигчээр шүршвэл бүр сайн). Амталсан талхаа шарах шүүгээнд 8-10 минут шаргалттал нь жигнэнэ. Жигнэсэн талхыг гаргаж хөргөнө.
3. Энэ хооронд ширэмтэй хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халаана. Дээр нь нимгэн гахайн махнуудаа тавьж, 3-4 минут шаргалтаж, хатууртал нь шарна. Шарсан махыг тавган дээр гаргаж хэрчинэ.
4. Байцааны навчийг ойролцоогоор 3 см өргөнтэй жижиг жижгээр таслаж саванд хийнэ. Дээр нь гахайн мах, жигнэсэн талхаа хийнэ. Хамгийн эхэнд хийсэн амтлагчаа хийж хутгаад, шаардлагатай бол давс перец цацна. Тавганд хийснийхээ дараа дээрээс нь бяслагаар хучиж олгоно.
Амархан байгаа биз? Ингээд л та рестораныхаас дутахааргүй цезарь салат хийж чаддаг боллоо. Амтархан идсэнийхээ дараа аяга тавгаа Fairy-дэхээ мартуузай.