Дэлхий дээр одоогоор нохойны тоо толгойг 400 сая орчим гэж эрдэмтэд таамагладаг. Харин хамгийн үнэтэй нохойны тоонд ордог, хамгийн тэвчээртэй гэгддэг монгол банхарын тоо, толгой буурсаар байна.
1. Монгол Банхар ОХУ-ын Сибирь, Тува, Эрхүү мужын зарим хэсэг, Буриадын Чит муж. Агинский, Усть-Ордын тойрог, Казахстаны Семипалатинск, Өвөр Монгол, Төвдөд тархжээ.
2. А.Осорын тодорхойлсноор монгол нохой нь Энэтхэгийн хар чононоос гаралтай “гарз” нохойн төрөл юм.
3. Монгол нутагт 12-15 мянган жилийн өмнөөс гэршүүлж эхэлсэн гэдэг.
4. Одоогийн байдлаар цэвэр монгол үүлдрийн нохой Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Төв, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад цөөн тоотой байгаа ажээ.
5. Өнөө үед дэлхийн зах зээл дээр монгол банхарын гөлөг $850-3500 долларын үнэ хүрч байна.
6. Хамгийн өндөр үнэтэй нь 1 сая 500 мянган доллар, сая еврогоор зарагддаг.
7. Банхарын дундаж өндөр 75-85 см, амьдын жин дундажаар 70-90кг. Зарим үед өндөр нь нэг метр, жин нь 110 кг хүрч байжээ.
8. Өөрөөр түвд мастиф гэж нэрлэдэг. Англичууд Түвдээс олж аваад Англид Виктория хаанд бэлэглэхдээ түвд мастиф гэж нэрлэсэн. Хэрвээ Монголоос олж аваачсан бол монгол мастиф лгэж нэрлэх байжээ.
9. 1275 онд дэлхийн алдарт аялагч Марко Поло “даага шиг тийм том нохойг анх удаа үзлээ” гэж монгол банхарын тухай гайхшран бичсэн байдаг.
10. Монгол банхар нь Чингис хаан, Атилла хааны байлдан дагуулалтын үеэр Төв Ази, Баруун Европ, Хималайн бүс нутгуудаар өргөн тархсан гэдэг. 11. Монгол нохой дунджаар 15 – 20 жил насална. Монгол нохойн үндсэн зүс нь халтар, зүрх цагаан, хар болно.
12. 1950, 1960- аад онд хүн, малын өвчин тараагч гэсэн хаяг зүүж, олноор нь алж устгасан нь цэвэр монгол үүлдрийн нохойн тоог эрс цөөрүүлсэн юм.
13. 1920-иод оны үед монгол хоточ нохой 200-300 мянга байснаа 10-20 мянга болтлоо цөөрчээ.
14. Монголд 1957, 58, 59 онд баруун таван аймгийг дамнасан хүчтэй газар хөдлөлт болсон гэдэг. Тухайн үед нутгийн айлд нэг муу монгол банхар малд явдаггүй, үс ноосондоо баригдчихсан, хотонд хуцдаггүй. Хөгширсөн идэхээс өөр юм мэддэггүй гээд адлагддаг байж. Тэгсэн гэнэт нэг өдөр нохой нь гэр рүү нь давхиж ороод орон дээр дээр унтаж байсан өлгийтэй хүүхдийг зуугаад гараад давхисан байгаа юм. Гэрийнхэн хашгиралдаад бүгдээрээ нохойны араас том жижиггүй хашгираад гүйгээд байж. Гэтэл хэдхэн минутын дараа ард нь газрын гаваар гэр хот нь орсон гэдэг. Тэр айл ад үзээд байсан нохойныхоо ачаар бүгд амьд мэнд гарчээ. Бидний амийг аварсан ачтан гэж үхэн үхтэл нь хүндэлдэг болсон гэдэг.
15. Аливаа орчинд дасан зохицох чадвартай. Сэтгэлзүйн хувьд мэлен холек талруугаа. Юм сурахдаа гадны нохой шиг хурдан шалмаг сүрхий биш. Байгалаасаа зөнгөөрөө юмыг мэдэрдаг. Шаардлагатай үед л хүч чадлаа гаргадаг. Юм бүхэн рүү үсэрч цовхчоод байдаггүй. Аливаа зүйлийг зааж сургах гээд нэмэргүй. Өөрийн зөнгөөрөө амьдардаг нь уугуул шинжийг нь баталж өгдөг.
16. Монгол, Түвд банхарын хооронд бага зэрэг ялгаа бий. Гэхдээ энэ нь үүлдэр, угсаа биш зөвхөн амьдрах орчноос үүссэн ялгаа юм.
17. Хасар нохой (Чоно баригч), Төвд нохой (гарз нохой), Монгол нохой, Монгол Банхар, Хоточ нохой, хоньч нохой, Дөрвөн нүдэт Хар нохой, Банхар, баавгай, Хүннү нохой (гадныхан нэрлэдэг нэршил), Буриад Монгол гарз нохой хэмээн олон янзаар нэрлэж иржээ.
18. Монгол банхарын эр нь дунджаар 66-70 см, эм нь 62-66 см, 55-80 кг жинтэй.
19. Үржлийн хувьд чонотой их төстэй, өвөл 11-12 сарын үед ороо нь ордог бөгөөд жилд нэг л удаа гөлөглөдөг.
20. Ойролцоогоор 2-8 гөлөг гаргадаг, гарсан гөлөгнүүд нь өвлийн хүйтнийг тэсвэрлэн давж гардагаараа бусад нохойгоос илүү байгалийн шалгаралд тэсч үлддэг онцлогтой аж.