Дэлхий дээрх ер бусын Топ 10 зочид буудал

 

  1. Швейцарын Юккаярвын  Мөсөн буудал- Ice Hotel.Швейцараас хойш байдаг жижигэвтэр Юккасъярви хотод зочид буудлыг мөсөн блокоор барьж анх удаа 1990 онд нээсэн бөгөөд 2013 оны 12-р сарын 6-аас эхлэн ажиллаад 2014 оны 4-р сарын 13-ныг хүртэл ажиллана.Хоногийн 368 доллараас 1452 доллар хүртэл үнэтэй.Нийт талбай нь 5000 м.кв. 30 мянган тонн цас ба 4 мянган тонн мөс орсон 37 мянган зочид хүлээн авна.

  1. АНУ-д Dog Bark Park Inn  буудал.Америкийн Коттонвуд хотод 2003 онд нээгдсэн ер бусын нохойн хэлбэртэй,үндэслэгч нь гэр бүлийн хос Дэннис Салливан ба  Франсес Конклин ээлжгүй ажилладаг.Хоёр хүн хонож өглөөний хоол идэхэд 90 орчим доллар төлнө.

  1. Усан доорх буудал- Poseidon Undersea Resort.Фиджи эрэг дээрх дэлхийн анхны усан доорх буудал-Poseidon Undersea Resort нь газар дээрээ 48 өрөөтэй, усан доор 15 метрийн гүндээ 25 өрөөтэй бөгөөд өрөө бүхэнд хоёр хүний ортой маш том цонхтой гэнэ.Нэг жуулчин 15 000, хоёр хүн30000 доллароор  7 хоног амарч болно. Тус үнэнд Фиджи арлаас Poseidon Mysrery арал хүртлэх үнэ орсон юм.

  1. Хятадын “Тэнгэрийн хөвгүүд” буудал.Хятадын Хэбэй мужийн Ланфан хотод ер бусын буудал байдаг.2001 онд байгуулагдаад шууд л  хамгийн өндөрбаримал гэдгээр Гиннесейн номонд орсон ба өндөр нь 42 метр буюу арван давхар байшин бөгөөд Хятадын Фу,Лу ба Шоу гэсэн 3-н бурханы дүрстэй юм.

  1. Элсэн буудал. Их Британид Веймутын эрэг дээр дэлхий дээрх анхны элсэн буудал юм.Ер бусын “Элсэн буудал” нь үлгэрийн цахмаг эсвэл сүмийг санагдуулах бөгөөд тэднийг хийхэд 15 мянган тонн элс шаардагдсан юм. Тэнгэрийн оддыг харан хоноглоход 20 доллар байдаг гэнэ.

  1. Австрын  Das Park  буудал.Das Park буудлыг ус дамжуулах хоолойг ашиглан өвөрмөц дизайнертай хийжээ. Талбай нь 2 м.кв.-аас хэтрэхгүй ширээний чийдэн 2 хүний ор болоод  чемодан тавих шүүгээтэй. Зуны халуунд сэрүүн, хавар, намардаа дулаан.Гудамжны дууг намссан5-р сараас 10-р сард ажилладаг.

  1. Шри-Ланк  «Kumbuk River Resort» буудал. Шри-Ланкийн зүүнөмнөдөд 16 га талбайд байрласан Баянбүрдэд KumbukRiver буудал нь 2 давхар зааны хэлбэртэй 4-н өрөөтэй 12-оос ихгүй хүн багтана. Хоногийн 250-аас 400 еврогийн үнэтэй.

  1. Шведийн модон дээрх буудал. Газраас налуу шатаар гарахаар төлөвлөж хийсэн”толь хэлбэртэй шоо дөрвөлжин”. 4-н метрийн толь хэлбэртэй кубийг хөнгөн цагаанаар хийсэн бөгөөд хэт ягаан туяны өнгөөр бүрхсэн нь шувуу оруулахгүй байлгах гэжээ. Шоо дөрвөлжиний дотор талын мод цонх нь 360 градуст харах боломжтой. 2 хүний ортой,зочдын өрөө,усанд орох газар  болон дээвэр дээрээ салхинд гарах талбайтай.

  1. Кенийн Найроб дахь Giraffe Manor буудал. Дэвид Дункан Giraffe Manor 1932 онд байгуулагдсан. Буудал нь 5-н өрөөтэй Шотландын анчны байшинтай төстэй 5 өрөөтэй. Буудалд хоноход 485 –аас 510 долларын үнэтэй байдаг юм байна.

  1. Хойт Солонгосын Пхеньянд Рюген нь хамгийн өндөр буудал бөгөөд одоо хүртэл дуусаагүй 330 метрийн өндөртэй пирамид хэлбэрийн талбай нь 360,000 м.кв талбайтай 105 давхар, дээд 14 давхар нь конус хэлбэртэй 8 давхар нь эргэдэг.Төслөөр бол 3 мянган өрөөтэй,Хойд Солонгосын нийслэлийг харахаар 7 ресторантай,шөнийн клуб,казинотой. Энэ бүгд өмнө нь 1989 онд дэлхийн оюутан залуусын наадмын үеэр  бэлэн болох байсан юм.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …