– Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн ээлжит хуралдаан 10:00 цагаас Тамгын газрын А танхимд болно. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Барилга угсратлын ажлын үед мөрдөх нийтлэг журам”-ын хэрэгжилтийн талаар холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг 88781218 325044
– Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Халамж үйлчилгээний хэлтэс, Гэгээлэг маргаашийн төлөө ТББ-тай хамтран зураач лимбэчин Т.Пүрэвбаатарт зориулан, түүний уран бүтээлийг дэмжих “Хэрвээ хүмүүс…” нэртэй үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Т.Пүрэвбаатар нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ч зураг зуран, лимбэний аялгуугаар цомог гаргасан авъяаслаг уран бүтээлч юм. Мөн эсгий эдлэл урлаач Н.Ариунтуяагийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан борлуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ариунтуяа нь гал тэрэгний осолд орж хоёр хөлгүй болсон ч эсгийгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж борлуулан, олсон орлогоороо өндөр настай ээж, хүүгээ асарч тэтгэн амьдардаг. Тэднийг дэмжин үзэсгэлэнд оролцоорой. Үзэсгэлэн өнөөдөр 11:00 цагаас 15:00 цагийн хооронд “Моннис цамхаг”ийн 1 давхарт болно. 99767480, 88101901, 88109766
– Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх “Сорил, оношлогоо, сургалт, судалгаа, арга зүйн зөвлөл”-өөс хэрэгжүүлж буй “55-н төсөл”-ийн хэрэгжилтийг дүгнэх, Нэгдсэн үйл ажиллагаа өнөөдөр 2013.01.20-ны өдрийн 13:00 цагаас Монголын хүүхдийн ордонд болно. Үйл ажиллагаанд БШУЯ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд ном, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр , хөгжмийн зэмсэг сургуулиудад гардуулна. 99767480
Монгол ньюсд:
11.00 цагт Монголын биатлоны холбооноос “СОЧИ-2014” цуврал тэмцээний талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Хан-Уул дүүргийн ЗДТГ-т ажиллаж байгаад хууль бусаар ажлаас халагдсан 17 хүн хэвлэлийнхэнд хандлаа. Тэд бүгд Монголын ардчилсан холбооны гишүүд аж.
12.00 цагт “Эх орон” телевиз, “Үндэсний мэдээ”, “Монголын нэг өдөр” сонин, “News.mn” сайт, Хэвлэлийн хүрээлэн, “Maximum” судалгааны төв, “Хархорин” ТББ хамтран зохион байгуулж буй “Могой жилийн шилдгийн шилдэг”-үүдийг тодруулах ёслолын ажиллагааны талаарх мэдээллийг сонирхоорой.
12.30 цагт “УИХ-ын эмэгтэй гишүүдэд эмэгтэйчүүд үг дайя” сэдвээр “Нийгмийн ардчилал” Монголын залуучуудын холбооны эмэгтэй гишүүд мэдээлэл хийнэ.