Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00 цагт Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос тасалбарын үнэ нэмэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Татварын ерөнхий газраас хувь хүний орлогын албан татварын тайлан авахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Байгаль орчны хуульчдын холбоо, “Сайнхүү сан” хамтран “Уул уурхайн компаниудын дарангуйлал ба цалингийн мөлжлөг” сэдвээр мэдээлэл хийнэ.

Бусад:

11:00 цагт Монголын Залуучуудын Холбооны Төв байран дээр “Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж” хэвлэлийн хурал зарлалаа.
Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ТӨВ БИРЖ- 9988-5519

– Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн 2 дугаар үе шатны “Нээлтийн семинар” өнөөдөр Монгол-Япон төв, 2 давхарын семинарийн “Б” зааланд 09:30-12:30 цагийн хооронд болно. Семинарт Нийслэлийн Агаарын Чанарын Алба, ЖАЙКА төв байгууллага болон Монгол дахь төлөөлөгчийн газар, ЖАЙКА төслийн баг, БОНХЯ зэрэг холбоглох албаныхан оролцоно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас: 94149501, 99111614

– Шинээр боловсруулагдаж буй Архидан согтуурлыг хянах тухай хуулийг иргэдэд танилцуулах, тэдний саналыг тусгах зорилгоор зохион байгуулж буй хэлэлцүүлэг өнөөдөр 13:00 цагаас Нийслэлийн иргэний танхимд болно. Хэлэлцүүлэгт хууль санаачлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, дүүрэг хороодын төлөөлөл, иргэд оролцоно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Холбогдох утас: 96586689

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …