Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

Монгол ньюсд:

11.00 цагт “Мерекс” ХК-иас хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж буйтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

11.30 цагаас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын улс төрийн намын тухай хуулийн талаар хийсэн мэдэгдэл, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн Говь-Алтай аймгийн Засаг даргад явуулсан албан бичигтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

12.00 цагт  “Номтой нөхөрлөе” клубээс “Цагаан сарын ухаалаг бэлэг-Ном бэлэглэцгээе” хэмээн уриалж мэдээлэл хийнэ.

12.30 цагт Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос өнөөгийн газар тариалангийн бодлого, тариаланчдын урамшууллын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр лүү” уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Үндэсний мэдээллийн төвд

– 11:10 цагт Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргил хэвлэлийн бага хурал зарлалаа.
– 13.10 цагт Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Бүх одод”-ын тоглолтонд оролцох тамирчдын талаар мэдээлэл өгнө. Ирсэн сэтгүүлчдэд мандат тараах юм байна.

Бусад:

12.00 цагаас Аса циркт ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт болно. Уулзалтад БШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.

12:00 цагт Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлагын удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгуулж, мэдээлэл хийнэ.

– “Адам смит” олон улсын байгууллага, “Ил тод байдал сан” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “УУЛ УУРХАЙН МЭДЭЭЛЛИЙГ ОЛБОРЛОХ НЬ” сургалтанд сэтгүүлчид Та бүхнийг урьж байна

Хэзээ: 2014 оны 01-р сарын 22. Лхагва
Цаг: 09.30 – 16.30 цагт
Хаана: “Пума Империал” зочид буудлын (Төрийн ордны зүүн талд) 2-р давхрын хурлын зааланд
Семинарыг ОҮИТБС-ийн Олон талт ажлын хэсгийн гишүүн, “Ил тод байдал сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав явуулна.

– 14 цагт “ХАА-н үйлдвэрлэлийн барилга байгууламжид газрын дулааныг ашиглах боломж” сэдэвт олон улсын семинар ХААИС-ийн Хатан туул /төв сургуулийн 2-р давхарт/ театрт болно. ХААИС-ийн профессорын баг болон KOTEC engineering компанийн санаачлагаар манай улсад газрын дулааныг ашиглан байгуулсан байгууламжаа танилцуулахын зэрэгцээ шинээр хийх ямар боломж байгаа талаар ярих юм. Та бүхэн дэвшилтэт технологийн талаар ирж сурвалжлаарай. Холбогдох утас-99062806

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …