“Mercedes Benz New York fashion week”-д Катя Зол оролцохоор болжээ

imagesОлон улсын томоохон шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “Mercedes Benz New York fashion week” загварын долоо хоногийн арга хэмжээнд Монгол улсаа төлөөлөн дизайнер Г.Золцэцэг буюу Катя Зол оролцохоор болжээ. Тус томоохон наадам нь хоёрдугаар сарын 6-13-ны хооронд Нью-Йорк хотноо болох юм.

Нью-Йорк хотыг зорих багт 20 гаруй хүн багтаж байгаа бөгөөд “Hero entertainment”, дизайнер Г.Золцэцэг, нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд, загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон “Матрикс” салон “UBS” телевизийнхэн энэхүү багт багтсан аж.

Дизайнер Катя Зол тус наадмаар үндэсний загварыг илтэгсэн коллекцуудаа танилцуулхаар төлөвлөөд байгаа гэнэ. Мөн түүний коллекц нь ноос ноолуур, нэхий, эсгий, сарлагын хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр уралсан байх аж.

index

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …