Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл

09.00 цагт Хангарьд ордонд НИТХ-ын нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт МУБИС-ийн 207 тоотод БШУ-ны сайд Л.Гантөмөр, БШУЯ-ны газар, хэлтсийн дарга нар 2013 онд хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ олон нийтэд тайлагнана.

Төмөр замын сэлгээний бүрэлдэхүүн, галт тэрэг авто тээврийн хэрэгсэлтэй удаа дараа мөргөлдөж осол зөрчил гарч эрсдэл үүсгэж байгааг таслан зогсоох, тээврийн хэрэгслийн жолооч нарт гармын мэдлэг олгох зорилготой “ГАРМЫН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” үзүүлэх сургалт 10:00 цагт Толгойт өртөөн дээр болно.

11.00 цагт Монгол ньюсд МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос МАХН-ыг татан буулгах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 11:10 цагт “Зууны мэдээ”сонины Үндэсний мэдээллийн төвд “Чингис хааны дэлхийн академиас” зарим цахим хуудаст нийтлэгдсэн “Дааганы зүрхийг амьдаар нь сугалсан нь” гэсэн нийтлэл гүтгэлэг байсан хэмээн олон улсын шүүхэд өгөхөөр болсон тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

– 12:00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэд бичил уурхайн талаар УИХ-ын гишүүдийн байр суурь, Төрөөс эрдэс баялгын бодлогод баримтлах бодлогын баримт бичилт, бичил уурхайчдын талаар хэрхэн тусгагдаж УИХ-аар батлагдсан тухай, одоо хэлэлцэгдэж буй газрын тухай, хуулийн бичилд төсөл уурхайг тусгасан эсэх, АМТ хуулийн төсөлд тусгагдаж буй алтны олборлолтын талаар, хувиараа ашиглалт малтмал олборлогч иргэдийг бичил уурхайн зохион байгуулалтад оруулах, орохгүй бол ямар хариуцлага тооцох тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт МАХН-ын төв байранд Говь-Алтай аймагт болсон дахин сонгуультай холбогдуулан хэвлэлийн хурал зарлалаа. Тус хурлаар МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр, П.Ангараг нар мэдээлэл өгнө.

– УИХ-ын Эмэгтэй гишүүдийн бүлэг, Монголын Сурагчдын Холбоо, Монголын Залуучуудын холбооноос нийт ард түмэндээ хандаж, энэ жилийн цагаан сараар архи, тамхигүй бэлэг бэлэглэцгээх уриалга гаргаж байна. Энэ талаар мэдээллийг өнөөдөр 13 цагт Төрийн ордны “Г” танхимд хийх тул эрхэм сэтгүүлчид сурвалжилна уу.

Сар шинийн баярыг тохиолдуулан нээгдэж байгаа ”Сонгинохайрханд үйлдвэрлэв-2014” үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаа 14:00 цагт ”Сүү” ХК-ий дэргэд ”Макс-21” худалдааны төвд болно.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …