Нүүрсний хэрэглээ 3.5 тонноор буурна

imagesУлаанбаатар хотын гэр хороололд нийт 189 мянган  айл өрх оршин суудгаас 45 хувь нь монгол гэрт, 55 хувь нь байшинд амьдардаг. Эдгээр өрхүүд өвлийн улиралд орон байраа дулаацуулахад зориулж жилд дунджаар 850-940 мянган тонн түүхий нүүрс, 750-800 мянган шоо метр мод шатаадаг гэсэн статистик байна. Гэхдээ ийм хэмжээний түүхий нүүрс болон мод шатааж агаар бохирдуулахгүй байх боломж гэр хорооллын иргэн бүрт бий.

Иргэн таны хийж чадах хамгийн энгийн зүйл бол орон байраа дулаалж, дулаан алдагдлыг багасгах явдал. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аяныг өрнүүлж нийслэлийн гэр хорооллын дулаалга багатай гэр, дулаан алдагдалтай орон сууцанд  амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэдэг зөв дадалд олон нийтийг уриалсан юм.

Аяны хүрээнд нийслэлийн Агаарын Чанарын албанаас Чингэлтэй дүүргийн 16 дугаар  хорооны нэгэн иргэний мансарттай нэг  давхар өвлийн орон сууцыг “Кореа стандарт” ХХК-ийн шүршдэг хөөсөөр дулаалж туршилт хийсэн байна. Туршилтаар тухайн айл дулаалахаас өмнө байшин нь ойролцоогоор 10°С дулаан алдагдалтай байсан бол дулаалсны дараа 3°С хүртэл буурчээ.  Мөн тасалгааны температур 5-10°С–ээр нэмэгдсэн байна. Энэ нь  тухайн айлын жилийн нүүрсний хэрэглээ 3.5 тн болон буурч  дунджаар 400 мянган төгрөг хэмнэх ажээ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …