Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн

2014 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Их нууруудын болонДархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 21-26градус, Буянт, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлжголын сав газраар       15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 15-17 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …