Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин хэлэлцүүлэг зохион байгууллаа

imagesМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалах төр рүү” санаачилгыг Хууль зүйн яам болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлагууд, байгууллагынхан дэмжиж, энэ сарын 24-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Том төрөөс ухаалаг төр рүү санаачилгыг дэмжих, хэрэгжилтийг хангахад бидний манлайлал” хэлэлцүүлэгт Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян болон яамны газрын дарга нар, харъяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцов. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн төлөөлөгчид урилгаар оролцож байна.

Судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдлэсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан зөвлөмжийн дагуу уг хэлэлцүүлэг болж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилго нь Хууль зүйн яам болон Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлагууд, байгууллагуудын хийх ажлын үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, 2014 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж ажиллах юм.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Сүнжид яамнаас Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалах төр рүү” санаачилгыг хэрэгжүүлэх 2014 онд баримтлах зарчим, хийх ажлын үндсэн чиглэлийн талаар илтгэл тавьсан бол Төрийн албаны зөвлөлийн гишүүн Т.Хадхүү улс орнуудын төрийн албаны шинэтгэлийн туршлага, сургамжуудад тулгуурлан орон нутгийн төрийн албан хаагчдын чуулга уулзалтуудын үеэр дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар илтгэлдээ дурдлаа гэж Хууль зүйн яамнаас мэдээллээ.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …