Н.Энхбилэг охиныг Солонгосын эмч вакцины бохироос үүссэн өвчин туссан байна гэж оношилжээ

imagesБаянхонгор аймгийн Баянхонгор сумын дөрөвдүгээр 10 жилийн хоёрдугаар ангийн сурагчид өнгөрсөн аравдугаар сарын 7-нд сахуу татрангийн вакцин хийлгэсэн. Харин тус ангийн сурагч Н.Энхбилэгт сургуулийн эмч Н.Цэрэнханд вакцинаа буруу хийснээс болж хуруунууд нь үхжиж, хоёрыг нь тайруулсан ба одоо биеийн байдал хүнд байгаа билээ.

Тэгвэл саяхан охиныг Солонгосын эмч ирж үзээд “дотор таван цул эрүүл байна, ерөөсөө энэ охин вакцины горим алдагдсан, вакцины бохироос үүссэн өвчин” гэсэн онош тавьсан байна.
Ингээд Солонгосын “Ионсей” эмнэлгээс хагалгаа хийе гээд төлбөр мөнгийг нь тооцоод хариу нь ирээд байгаа бөгөөд охины эмчилгээнд 50 сая төгрөг шаардлагатай байгаа гэнэ.

Энэ талаар охины аав “Хамгийн эцсийн арга хэмжээ Солонгост очиж, цус шүүх эмчилгээ хийлгэх. Энэ эмчилгээ нь эрсдэлтэй бас хэцүү байдаг гэсэн, ямар ч байсан Солонгос явж охиноо эмчлүүлнэ” хэмээн ярьж байна.

Тэгэхээр энэ бүхнээс харахад Манай Улсын эрүүл мэндийн салбар яам, Халдварт өвчин судлалын үндсэсний төвийнхөн охиныг “Суурь өвчтэй байсан. Үүнийг нь вакцин сэдрээсэн, Саяд нэг тохиолдох ховор өвчин” мэтээр дүгнэлт гаргаж, өвчний оношийг төөрөгдүүлж, ард иргэдийн бухимдлыг “барсан” болж таарч байна.

Хамгийн аюултай нь энэ хугацаанд охинд ямар ч аврах эмчилгээ хийлгэлгүй бие эрхтнийг нь аюулт өвчин нь “идсээр” байсан нь харамсалтай.
Энэ явдлаас ганцхан зүйл л тодорхой байна. Юу вэ гэхээр, манай эрүүл мэндийн салбар доройтсон. Хариуцлага алдсан эмч нараа өмөөрөн элдэв мэдээ мэдэгдэл гаргаж, өөрсдийгөө хамгаалах гэсэн оролдлого нь хамгийн гутамшигтай байна.

Бохирлогдсон вакцины хордлогод орсон Н.Энхбилэгт охиныг аврах ганц гарц бол БНСУ-д очиж, цусны шүүрлийн эмчилгээ хийлгэх юм. Иймээс охинд ард түмний маань хандив тусламж үнэхээр хэрэгтэй байгаа ажээ.

Одоогийн байдлаар охиниы эмчилгээнд зориулан ард иргэдээс нийт хоёр сая төгрөгийн хандив цугларсан байна. Мөн Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга12 сая, гишүүн Н.Ганбат 10 сая төгрөгөөр тусалжээ. Охины эмчилгээний виз удахгүй гарах бөгөөд тэнд хийгдэх хагалгаа нь маш хүнд хагалгаа учир аав, ээж 2 нь хамтдаа явахаар бэлтгэлээ базааж байгаа ажээ. Охинд туслахыг хүсвэл Хаан банкны 5232045577 гэсэн дансанд хандаж болох юм байна.

Г.Уянга

index

Санал болгох мэдээ

PCR шинжилгээний байнгын болон явуулын цэгийн байршил

быстрый кредит онлайн на карту zaymi-bistro.ru займ на карту срочно круглосуточно payday loans are short-term …