Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал Хелин Кларктай уулзсан талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олборлох үйлдвэрлэлийн ирээдүй” сэдэвт хуралдаанд оролцсон байна. Хуралдааны үеэр байгалийн баялаг хомсдож байгаа энэ үед улс орнууд эдийн засгийн өсөлтийг хэрхэн байж болох хэмжээнд хадгалж болох талаар хэлэлцжээ. Энэ хүрээнд баялгийн салбарт хийх шаардлагатай өөрчлөлтүүдийг тодорхойлж, тогтвортой хөгжлийн ач холбогдлыг дахин тодорхойлсон байна. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн чуулганы энэ жилийн хуралдаанаар хязгаартай баялгаар хязгааргүй хөгжих хүслийг хэрхэн хангах талаар голчлон хэлэлцэж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал Хелин Кларктай уулзсан талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Олборлох үйлдвэрлэлийн ирээдүй” сэдэвт хуралдаанд оролцсон байна. Хуралдааны үеэр байгалийн баялаг хомсдож байгаа энэ үед улс орнууд эдийн засгийн өсөлтийг хэрхэн байж болох хэмжээнд хадгалж болох талаар хэлэлцжээ. Энэ хүрээнд баялгийн салбарт хийх шаардлагатай өөрчлөлтүүдийг тодорхойлж, тогтвортой хөгжлийн ач холбогдлыг дахин тодорхойлсон байна. Ерөнхийдөө дэлхийн эдийн засгийн чуулганы энэ жилийн хуралдаанаар хязгаартай баялгаар хязгааргүй хөгжих хүслийг хэрхэн хангах талаар голчлон хэлэлцэж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. – See more at: http://bloombergtv.mn/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D1%83%D0%BB%D1%81%D1%8B%D0%BD-%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87-%D1%86-%D1%8D%D0%BB%D0%B1%D1%8D%D0%B3%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6-%D0%BE%D0%BB%D0%B1%D0%BE%D1%80%D0%BB%D0%BE%D1%85-%D2%AF%D0%B9%D0%BB%D0%B4%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B8%D1%80%D1%8D%D1%8D%D0%B4%D2%AF%D0%B9-%D1%81%D1%8D%D0%B4%D1%8D%D0%B2%D1%82-%D1%85%D1%83%D1%80%D0%B0%D0%BB%D0%B4%D0%B0%D0%B0%D0%BD%D0%B4-%D0%BE%D1%80%D0%BE%D0%BB%D1%86%D0%BB%D0%BE%D0%BE/#sthash.xhsPo4DB.dpuf