Хэт таргалалт эр бэлэг эрхтэнд сөргөөр нөлөөлдөг

imagesЭмэгтэйчүүдээс ялгаатай нь илүүдэл жинтэй эрчүүд үүндээ сэтгэлээр унадаггүй бөгөөд харин ч мөнгөтэй, нэр төртэйн бэлгэдэл гэж үздэг. Үнэн хэрэгтээ хэт таргалалт нь тэдний бэлгийн чадварт муугаар нөлөөлдөг. Хэд хэдэн шалтгаан байдаг ч хамгийн ноцтой нь atherosclerosis юм.

Хэт таргалалт нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдгээс цусны хэвийн эргэлтийг удаашруулж, эр бэлэг эрхтэн босоход саад учруулдаг байна. Ийм байдлаар артерийн судсыг бөглөвөл улам аюултай болдог. Чихрийн шижин өвчнөөс шалтгаалсан хэт таргалалт нь захын мэдрэлүүдийг гэмтээж, эр бэлэг эрхтэнд сөргөөр нөлөөлдөг. Хэт таргалалттай хүмүүсийн биемахбодод тестероны хэмжээ бага байдгийн учир нь эм даавар эстрогенийг нэмэгдүүлж, бэлгийн сэрлийг бууруулдагтай холбоотой. Эр бэлэг эрхтэн чадвараа алдахад үрийн шингэний ялгаралт болон дур тавилт алга болдог. Хэт таргалалт нь бүр бага наснаас нь эхэлсэн эрчүүдийн хувьд бэлгийн бойжилт нь эрт зогссон байдаг.

Эмч нар хэт тарган эрчүүдэд зөв хооллож, бэлгийн сэрлээ сэргээхийг зөвлөдөг. Гэвч нөгөө талаар эр гормон тестеронийг холестериноос хоол тэжээлээр дамжуулан авдаг тул хэт өлсөх нь мөн л цусны эргэлтэд хортойгоор нөлөөлдөг юм. Хамгийн зөв арга бол амин дэм, тэжээллэг бодисоор баялаг хоол хүнсийг тохируулан хэрэглэх юм. Ялангуяа тестероны хэмжээг нэмэгдүүлдэг цайр агуулсан далайн гаралтай бүтээгдэхүүн, үхрийн элэг, сүү, лууван, амин дэм B3 болон дур хүслийг нэмэгдүүлдэг цэцэгт байцаа, мөөг, шош, гадил, киви зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …