Амралтын зоог: Бяслаг, хиамтай тахианы махан ороомог

DV0201H_81790_s4x3_lgОрц:

– 4 арьсгүй, ясгүй тахианы цээж

– 4 зүсэм бяслаг

– 4 нимгэн хэрчсэн хиам

– 1/4 аяга гурил –

– 1 хутгасан өндөг

– 1 аяга талхны үйрмэг

– 4 хоолны халбага цөцгийн тос

chickencordonbleupanini_2

Хийх арга: 

Тахианы цээжээ ¼ инчийн зузаантай болтол нь давтана. Дараа нь дээр нь давч, перецийг хүссэн хэмжээгээрээ хоёр талд нь цацаж өгнө. Тахианы давтсан цээж тус бүр дээр 1 зүсэм хиам, дээр нь нэг зүсэм бяслаг тавина. Тахианы цээж тус бүрийг ороож, шаардлагатай бол шүдний чигчлүүрээр тогтооно. Тахианы ороомог бүрээ гуриланд өнхрүүлж, илүүдлийг нь сэгсрээд, өндгөнд дүрнэ. Хамгийн сүүлд талхны үйрмэгдээ өнхрүүлж задгай талыг нь доош нь харуулан цөцгийн тосоор тосолсон тэвшин дээр тавина. 350 градуст 35 минут орчим жигнэнэ. Болсон ороомгийг гаргаж тавган дээр тавиад, дээр нь дуртай соусаа асгаж олгоно. Шаржигнасан тахианыхаа ороомгийг хазахад таны аманд жигнэгдсэн хиам, тахиа, хайлсан бяслагны өвөрмөц амт уусах уусах болно.

IMG_1971Тавтай сайхан хоолоорой.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …